Ёкохама
Японы хот, Канагава мужийн нийслэл / From Wikipedia, the free encyclopedia
Энэ хуудас нь Канагава аймгийн нийслэлийн тухай өгүүлнэ. Бусад хэрэглээг, «Ёкохама (салаа утга)»-с харна уу.
Ёкохама (Япон: 横浜市, よこはまし) нь Япон улсын Канагава мужийн төв хот юм. Токиогийн булангийн эрэгт, нийслэл Токио хотын төвөөс өмнө зүгт 30 км зайд оршино. Япон улс дэлхий дахинд нээлттэй болсон 19-р зууны хоёрдугаар хагасаас далайн боомт тус хот эрчимтэй хөгжиж, өдгөө тус орны хамгийн том боомтуудын нэг болжээ. Хотын эдийн засгийн гол төвлөрөл нь Каннай, Минатомирай 21, Сакүрагичо гэсэн 3 буудлын эргэн тойронд байдаг. Энэхүү хот нь Камакүра шоогүний үеэс хөгжиж эхэлсэн билээ.
Quick Facts Ёкохама 横浜市, Улс ...
Ёкохама
横浜市 | |
---|---|
Ёкохама хот | |
Улс | Япон |
Бүс нутаг | Канто |
Аймаг | Канагава |
Засаг захиргаа | |
• Хотын дарга | Яманака Такехару |
Газар нутаг | |
• Нийт | 437.38 км2 (168.87 бээр2) |
Хүн ам (1 сарын 1, 2023) | |
• Нийт | 3,769,595 |
• Нягтрал | 8,606/км2 (22,290/бээр2) |
Цагийн бүс | UTC+9 (Японы Стандарт Цаг) |
Вэб сайт | www |
Close
Quick Facts Ёкохама, Япон нэр ...
Close
3.6 сая хүн амтай тус хот нь Японы хамгийн том хот болно (Нийслэл Токио нь 23 хот, бусад дагуул хотуудаас бүрддэг бөгөөд мужтай ижил статустай).