Базель Их Сургууль
From Wikipedia, the free encyclopedia
Базель Их Сургууль (Герман: Universität Basel) нь 1460 оны дөрөвдүгээр сарын 4-нд үүсгэн байгуулагдсан их сургууль бөгөөд үүгээр Швейцар улсын хамгийн эртний их сургууль юм.
Базель Их Сургууль | |
---|---|
Байгуулагдсан | 1460 оны 4 сарын 4 |
Харьяалал | улсын |
Суурин | Базель |
Улс | Швейцар Швейцар |
Ректор | Андреа Шенкер-Викки[1] |
Оюутны тоо | 12.811 (2019)[2] |
Ажилчдын тоо | 6400 |
үүнээс профессор | 378[2] |
Жилийн төсөв | 776 сая CHF (2019)[2] |
Сүлжээ | Eucor, Swissuniversities[3] |
Цахим хуудас | www.unibas.ch |
Энэ сургуульд багшилж байсан Эрасмус фон Роттердамын оюуны өвөөс үүдэлтэйгээр Европын хүмүүнлэг үзлийн өлгий нутгуудын нэг хэмээн үздэг.[4][5] 19-р зуунд тус их сургуульд багшилж байсан алдартай багш нарт соёлын түүхч Якоб Буркхардт, германы гүн ухаантан бөгөөд яруу найрагч Фридрих Ницше (грек хэл болон уран зохиолын профессор) нарыг нэрлэж болно. Өнөөг хүртэл энэ сургуульд есөн нобелийн шагналтан, хоёр Швейцарын Холбооны Ерөнхийлөгч сурсан буюу багшилсан байдаг.[6][7]
Их сургуулийн харьяа Базель Их Сургуулийн номын сан нь Швейцарын хамгийн чухал номын сангуудын нэг юм. Их сургуулийн барилга байгууламжууд нь долоон факультетэд хуваагдахын сацуу хотын төвөөр тархсан байрлалтай байна.