Баруун Чу
From Wikipedia, the free encyclopedia
"Чу улс (салаа утга)" үгээр энд холбогдлоо. Бусад утгыг, «Чу улс (салаа утга) (салаа утга)»-с харна уу.
Баруун Чу (хятадаар:西楚) бол МЭӨ 206-МЭӨ 202 оны хооронд Цинь улс мөхсөний дараа Хань улс бүх Хятадыг нэгтгэх хүртэл түр зуур оршин тогтноод мөхсөн эртний Хятадын улс юм. Байлдаант улсын үеийн Чу улсын цэргийн жанжны гэр бүлээс гаралтай Шян Юй хэмээх цэргийн жанжин Цинь улсын сүүл үед бослого гаргаж, Жүлүгийн тулалдаанд ялалт байгуулж, энэхүү эрчээрээ өөрийн улсыг байгуулсан. МЭӨ 202 онд Хань улсыг үндэслэгч Лю Бан хааны цэрэгт ялагдаж, голын ус руу үсэрч амиа хорлосноор, тус улс мөхжээ.