Бүдүүн гэдэс
From Wikipedia, the free encyclopedia
Бүдүүн гэдэс нь хоол боловсруулах замын сүүлчийн хэсэг юм. Хоол тэжээлийн хольц бүдүүн гэдэс дундуур явах замдаа ус болон электролитүүд нь аажмаар шимэгдэн өтгөн ялгадас үүсдэг. Бүдүүн гэдэс 1,2-1,5 м урт ба голч нь мухар олгойн орчим 7,5 см ба цааш улам нарийсна.