Гальваникийн техник
From Wikipedia, the free encyclopedia
Гальваникийн техник (мөн электролизийн бүрэлт ч гэж нэрлэнэ) гэдэгт электрохимийн аргаар нэг металлыг тунадасжуулан нөгөө металл буюу материалыг бүрэх аргыг хэлнэ. Гальваникийн техникийн аргын түүх нь италийн эмч Луижи Гальванид хамааралтай бөгөөд тэрээр 1780 оны арваннэгдүгээр сарын 6-нд түүний нэрээр нэрлэгдсэн гальванижуулалт нээсэн юм. Гальваник элементийн аргад электролизийн орчинд цахилгаан гүйдэл өгнө. Нэмэх туйл (анод) дээр тунадасжих металл (жишээ нь: зэс, никель) байрлах ба хасах туйл (катод) дээр бүрэх зүйлийг байршуулна. Цахилгаан гүйдэл нь хэрэглэгдэх электродоос металлын ионыг уусган авч бэлдэц дээр ангижруулан хуримтлуулна. Бүрж байгаа зүйл хэр удаан электролизийн уусмалд байх болон цахилгаан гүйдэл өндөр байна бүрэх давхарга төдий чинээ зузаан байна (жишээ нь: зэс давхарга).
Нарийн авч үзвэл гальванопластик (электролизийн аргаар металл зүйлсийг үйлдвэрлэх) болон гальваностеги (металлыг бүрэх арга) гэж гэж дотор нь ялгана. Гальваностеги гэх нэршил өнөөдөр гальваникийн техник гэсэн үгээр ерөнхийдөө солигдсон гэхэд болно. Учир нь түүний үндсэн ашиглалт болох морьт хөшөөний хийцийн тоо улам бүр буурсанаас хамааран гальванопластик болон гальваностеги хоёр үндсэндээ мартагдахад хүрч байв. Гэхдээ микро систем техник бий болсоноор микро гальванижуулалт гэсэн нэрээр ашиглагдаж эхэлсэн. Үүнээс гадна хуванцарыг шахалтаар хэлбэрт оруулах салбарт түүний хэрэглээ бий болсон.