Германы төрийн сүлд
From Wikipedia, the free encyclopedia
Холбооны Төрийн сүлд (Герман: Bundeswappen Deutschlands) нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын төрийн сүлд юм. Төрийн бэлгэдэл нь алтан шар өнгийн доошоо үзүүртэй сүлдний бамбайн дотор толгойгоо баруун тийш эргүүлсэн, далавчаа дэлгэсэн ч өд нь хаалттай, хошуу, хэл, савар нь улаан өнгө бүхий бүргэдийн дүрстэй юм.
Quick Facts Германы төрийн сүлд Bundeswappen Deutschlands (германаар), Хувилбар ...
Close
Холбооны төрийн сүлд нь Германы төрийн алба ба Бундесверт зориулсан «холбооны бүргэд» бүхий хагас дугуй хэлбэртэй холбооны бамбайнаас ялгаатай. Холбооны төрийн сүлд, Холбооны бамбай, Холбооны тамга, Холбооны төрийн далбаа, Холбооны төрийн дуулал, Холбооны нийслэл, Германы нэгдлийн өдөр зэрэг нь тус улсын төрийн бэлгэдлүүд юм.[1]