Калифорнийн Их Сургууль (Дэвис)
Калифорни мужийн Дэвис хот дахь олон нийтийн өмчит их сургууль, Калифорнийн Их Сургуулийн системийн салбар / From Wikipedia, the free encyclopedia
Дэвис дэх Калифорнийн их сургууль (англ. University of California, Davis, UC Davis) нь Калифорни мужийн Дэвис хотын ойролцоох олон нийтийн өмчит Холбооны Засгийн газрын санхүүжилттэй судалгааны их сургууль юм. [1] Олон нийтийн Айви гэж нэрлэгддэг [2] тус сургууль нь Калифорнийн их сургуулийн системийн арван салбарын хамгийн хойд хэсэг юм. Тус байгууллага нь анх 1905 онд системийн хөдөө аж ахуйн салбар танхимаар байгуулагдсан бөгөөд 1959 онд Калифорнийн их сургуулийн долоо дахь кампус болжээ.
University of California, Davis | |
Өмнөх нэр | Их сургуулийн ферм (1905–1922) Хөдөө аж ахуйн коллежийн умард салбар (1922–1938) Дэвис дэх Хөдөө аж ахуйн коллеж (1938–1959) |
---|---|
Уриа | Fiat lux |
анг Уриа | Let there be light |
Байгуулагдсан он | 1905 |
Төрөл | Олон нийтийн өмчит Холбооны Засгийн газрын санхүүжилттэй судалгааны их сургууль |
Parent institution | Калифорнийн Их Сургуулийн систем |
Хандивын сан | 7 их наяд төгрөг (2.25 тэрбум ам доллар), 2021 онд |
Эрдэмтэн багш нар | 2,133 (2017) |
Захиргааны ажилтан | 21,486 (2014) |
Оюутан | 40,031 (2020) |
Бакалавр | 31,162 (2020) |
Аспирант | 8,869 (2020) |
Байршил | 38°32′24″N 121°45′0″W |
Өнгөнүүд | Ажжи хөх цэнхэр Ажжи алтан шаргал |
Цахим хаяг | www |
Тус их сургуулийг "R1: Докторын их сургуулиуд - судалгааны маш өндөр үйл ажиллагаа" гэж ангилдаг.[3] Дэвисийн факультетэд Үндэсний шинжлэх ухааны академийн 23 гишүүн, Америкийн урлаг, шинжлэх ухааны академийн 30 гишүүн, Америкийн хуулийн хүрээлэнгийн 17 гишүүн , Анагаах ухааны хүрээлэнгийн 14 гишүүн, Үндэсний инженерчлэлийн академийн 14 гишүүн багтдаг.[4] Их сургуулийн багш, төгсөгчид, судлаачдын хүртсэн бусад гавьяатуудын дунд хоёр Нобелийн шагнал, нэг Филдсийн медаль, нэг Ерөнхийлөгчийн эрх чөлөөний медаль, гурван Пулицерийн шагнал, гурван Макартурын тэтгэлэг, Шинжлэх ухааны үндэсний медаль зэрэг байгааг дурдаж болно.[4][5][6][7][8]