Линз
From Wikipedia, the free encyclopedia
Линз (Герман: Linse, Латин: lens - сэвэгзарамын үр) — оптикийн хувьд тунгалаг, нэгэн хэвийн материалаар хийгдсэн, хоёр тал нь нарийн өнгөлөгдсөн, тойргоор гэрлийг хугалах шинж чанартай эдлэл. Гэхдээ богино долгионы (microwave) техникт хэрэглэдэг линзүүд нь ихэвчлэн тунгалаг биш диэлектрикээс эсвэл металл ялтсуудаас тогтдог. Орчин үед асфер линзүүдийг өргөн хэрэглэж эхэлсэн ба түүний гадаргуу нь сфер хэлбэртэй биш. Ихэвчлэн шил, оптикийн шил, оптикийн хувьд тунгалаг хуванцар, г.м. оптикийн материалуудыг линз үйлдвэрлэхэд ашигладаг. Линзийн, цацраг үүсгэгч уруу харсан талыг урд үндсэн гадаргуу, эсрэг талыг хойд үндсэн гадаргуу гэнэ
Дээр дурдагдсан тодорхойлолтод захирагдахгүй, зарим нэг оптикийн багаж төхөөрөмжүүд, оптик эффекттэй үзэгдэл зэргийг мөн линз гэж нэрлэдэг. Жишээ нь:
- Хавтгай линз - хувьсах гэрэл хугалах үзүүлэлттэй материалаар хийгдсэн, зайнаас хамааран гэрэл хугалах илтгэгч нь өөрчлөгддөг;
- Френелийн линз;
- Френелийн бүстэй (бүслүүртэй) хавтан, дифракцын үзэгдлийг ашигладаг;
- Агаар мандлын линз — агаарын, гэрлийг хугалах тогтмол бус шинж чанар (шөнийн од анивчих үзэгдлээр илэрдэг);
- Гравитацын линз — одны аймаг хоорондын зайд, цахилгаан соронзон долгион маш том биетүүдийн нөлөөгөөр гажих үзэгдэл;
- Соронзон линз — тогтмол соронзон орныг ашиглан, цэнэгтэй ион эсвэл электронуудыг фокусладаг, цахилгаан ба ионы микроскопуудын нэгэн төхөөрөмж.