Мин улс
From Wikipedia, the free encyclopedia
Мин улс (Хятад: 大明 Da Míng) нь 1368-1662 оны үед Хятадад оршин тогтнож байсан улс юм.
Их Мин улс | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1368–1644 | |||||||||||||||
Нийслэл | Наньжин (1368–1644)[lower-alpha 1] Бээжин (1403–1644)[lower-alpha 2][lower-alpha 3] | ||||||||||||||
Нийтлэг хэл | Албан ёсны хэл: Дүрэм Хятад хэл Бусад Хятад хэлнүүд Бусад хэлнүүд: Түрэг, Эртний Уйгур, Төвөд, Монгол, Зүрчид, ба бусад хэлнүүд | ||||||||||||||
Шашин | Тэнгэрийн мөргөл, Даосизм, Күнзийн сургаал, Буддизм, Хятадын ардын шашин, Ислам, Ромын Католик | ||||||||||||||
Төр засаг | Хэмжээгүй эрхт хаант засаг | ||||||||||||||
Эзэн хаан | |||||||||||||||
• 1368–1398 (анхны) | Хунъү | ||||||||||||||
• 1402–1424 | Юнлө | ||||||||||||||
• 1572–1620 | Ваньли | ||||||||||||||
• 1627–1644 (сүүлчийн) | Чунжэнь | ||||||||||||||
Түүхэн эрин | Эрт орчин үе | ||||||||||||||
1 сарын 23, 1368 | |||||||||||||||
• Бээжинг нийслэл болгов | 10 сарын 28, 1420 | ||||||||||||||
• Бээжингийн уналт | 4 сарын 25, 1644 | ||||||||||||||
• Өмнөд Мин улсын төгсгөл | 1662 | ||||||||||||||
Газар нутаг | |||||||||||||||
1450[1][2] | 6,500,000 km2 (2,500,000 миль2) | ||||||||||||||
Хүн ам | |||||||||||||||
• 1393[3] | 65,000,000 | ||||||||||||||
• 1500[4] | 125,000,000 | ||||||||||||||
• 1600[5] | 160,000,000 | ||||||||||||||
ДНБ (нэрлэсэн) | тооцоо | ||||||||||||||
• Нэг хүнд ноогдох | ▼ 19.8 лан[6] | ||||||||||||||
Мөнгөний нэгж | Цаасан мөнгө (1368–1450) Биметалл: зэс зоос (文, wén) Лан (兩, liǎng) | ||||||||||||||
|
Мин улс | |||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хятад хэл | 明朝 | ||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||
Династийн нэр | |||||||||||||||||||||||||||||
Хятад хэл | 大明 | ||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||
Монголчуудын байгуулсан Юань улсын эсрэг 1351 онд эхэлсэн "Улаан алчууртны бослого"-ын толгойлогчдын нэг болох Жу Юань Жан тус улсыг байгуулжээ. Түүний дараа өөрийн өрсөлдөгчдийг устгаж, өмнөд Хятадыг эзлэн авч, улсын нэрийг "Мин" хэмээн өөрчлөн нэрлэжээ. 1368 онд Мин улсын цэрэг Юань улсын нийслэл Дайду хотыг эзлэн авч, цагаан хэрэм хүртэлх ихэнх нутгийг эрхшээлдээ оруулжээ. 1382 онд Юань улсын Хятад дахь эцсийн тулгуур болох Юньнань мужийн Монгол цэргийн үлдэгдэлийг эрхшээлдээ оруулснаар бүх Хятадыг эрхэндээ оруулсан байна.
Мин улсын үед Цагаан хэрмийн ихэнх хэсгийг сэргээн босгосон, Хориотой хотыг барьж байгуулсан зэрэг барилга байгуулалтын онцгой бүтээлүүд хийгдсэн байдаг.
17 дугаар зууны эхний хагаст Манж угсаатнууд Мин улсын умард газар нутгийг эзлэн авч, улмаар Бээжинд ойртож ирэхэд Ли Зи Чэн гэгч бослого гарган Бээжинг 1644 онд эзлэн авч Мин улсын төрийг мөхөөжээ. Энэ мэдээг сонсоод Мин улсын цэргийн жанжин Ү Сань Гүй Мин улсын хойд талаас довтолж байсан Манж нартай холбоолон Бээжинг эзлэн авав. Ли Зи Чэн 1645 онд Манж нартай тулалдаж байгаад алагджээ. 1662 онд өмнөд Хятадад Мин улсын сүүлчийн хүч нь Манж нарт эзлэгдсэн байна.