Николас Кэйж
Америкийн жүжигчин болон продюсер / From Wikipedia, the free encyclopedia
Николас Ким Коппола (Англи: Nicolas Kim Coppola, 1964 оны нэгдүгээр сарын 7-нд төрсөн) буюу Николас Кэйж (Англи: Nicolas Cage) нь Оскарын шагналт Америкийн жүжигчин, продюсер, найруулагч юм.
Николас Кэйж Nicolas Cage | ||
Николас Кэйж 2011 онд | ||
Бүтэн нэр | Николас Ким Коппола | |
Иргэншил | Америкийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс | |
Төрсөн огноо | 1964 оны 1 сарын 7 | |
Төрсөн газар | Лонг-Бич, Калифорни, Америкийн Нэгдсэн Улс | |
Танил үе | 1980—одоо | |
Мэргэжлийн замнал | ||
---|---|---|
Мэргэжил | жүжигчин, киноны продюсер, найруулагч |
Тэрээр Аризонагийн хүмүүжил (1987), Хад чулуу (1996), Нүүргүй (1997), 60 секундэд (2000), Хялбаршуулсан зохиол (2002), Үндэсний баялаг (2004), Дайны эзэн (2005), Сүнс хөлөглөгч (2007), Муу дэслэгч (2009), Өгзөг өшиглөгч (2010) болон Сүнс хөлөглөгч: Чөтгөрийн өш хонзон (2012) зэрэг 60 гаруй кинонд тоглосон билээ.
Кэйж Оскарын шагналд хоёр удаа нэр дэвшсэн бөгөөд Английн найруулагч Майк Фиггисийн 1995 оны уянгын драмын Лас-Вегасыг орхин одсон нь кинонд архинд толгойгоо мэдүүлсэн эрийн дүрийг бүтээж 1995 онд Шилдэг эрэгтэй жүжигчин номинацид хүртэж байв.
Николас Кэйжийг алдрын тавцанд хүргэсэн дүр бол Лас Вегасаас явахуй киноны архинд орсон зохиолчийн дүр юм. Тэрээр энэ дүрээрээ Академийн наадам буюу "Оскар", "Алтан бөмбөрцөг" наадмын шилдэг гол дүрийн шагналыг хүртээд зогсохгүй, дэлгэцийн жүжигчдийн холбооны шилдэг дүрийн шагнал хүртжээ. Чухамдаа үүнээс хойш түүний тоглосон кино бүр үзэгчдийнхээ тоогоор тэргүүлж, олонд амархан түгдэг болсон гэхэд хилс болохгүй. Үүний тод жишээ нь Хад (The Rock, 1996), Хувирал (Face/Off, 1997), Агаарын шорон (Con Air, 1997), Сахиусан тэнгэрүүдийн хот (City of Angels, 1998) зэрэг кинонууд юм. Николас Кэйж удалгүй 2002 онд дэлгэцнээ гарсан Зохицол (Adaptation) кинонд бүтээсэн дүрээрээ Академийн наадамд дахин дэвшсэн билээ. Энэ ондоо тэрээр анх удаагаа кино найруулсан нь Сонни (Sonny, 2002) байлаа. Дювилийн наадамд түүний найруулсан анхны кино тусгай шагналын төрөлд нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй юм. Кэйж "Сатурн Филмс" гэх хувийн студитэй бөгөөд тус студи Цус сорогчийн сүүдэр (Shadow of the Vampire, 2000), Девид Гейлийн амьдрал (The Life of David Gale, 2003) кинонуудыг дэлгэцнээ гаргасан байна.
Түүний тоглосон адал явдалт кинонууд кино зах зээлээс багагүй хэмжээний ашиг олсоор байлаа. Тухайлбал Үндэстний баялаг(National Treasure, 2004), Дайны эзэн (Lord of War, 2005), Муу цэрэг: Шинэ Орлеан дуудаж байна (Bad lieutenant: Port of Call New Orleans, 2009), Өгзөг өшиглөгч (Kick-Ass, 2010) кинонуудыг нэрлэж болно. Үүнээс гадна Сүнс хөлөглөгч (Ghost Rider, 2007), Зөгнөл (Knowing, 2009) кинонууд маш их хэмжээний ашигтай байсан юм. Сүүлийн жилүүдэд түүний тоглосон кино, бүтээсэн дүрийг шүүмжлэх хүмүүс олон бий. Урлаг судлаачид түүнийг "биеийн амрыг харж, мөнгөний хойноос хөөцөлдсөн" гэж дүгнэж байгаа бол олон нийт түүнийг "их амжилтдаа бардлаа" гэж шүүмжлэх болсон. Гэсэн ч түүний тоглолтын өвөрмөц арга барил, дүр бүтээх ур чадвартай нь хэн ч маргаж чадахгүй билээ.[1][2]