Роберт Бош ГмбХ
From Wikipedia, the free encyclopedia
Роберт Бош ХХК (Герман: Robert Bosch GmbH) нь 1886 онд Роберт Бошийн үүсгэн байгуулсан Германы үндэстэн дамнасан аж ахуйн нэгж юм. 2020 онд тус компани автомашины салбараас 59 %-ийн орлогоо олсон тул Роберт Бош ГмбХ нь дэлхий даяар хамгийн том[4] автомашины сэлбэг нийлүүлэгч юм.[3]
Quick Facts Robert Bosch GmbH Роберт Бош ХХК, Эрх зүйн хэлбэр ...
Robert Bosch GmbH Роберт Бош ХХК | |
---|---|
Эрх зүйн хэлбэр | XXК |
Үүсгэн байгуулагдсан | 1886 он |
Төв байр | Штутгарт[1], Герман |
Удирдлага | Штефан Хартунг (ТУЗ-ийн дарга)[2] |
Ажилчид | 395.034 (2020-12-31)[3] |
Эргэлтийн хөрөнгө | 70,5 тэрбум EUR (2020)[3] |
Салбар | Холимог концерн |
Цахим хуудас | bosch.de |
Close
Компани 2020 онд Германд ойролцоогоор 131.800 ажилчинтай байсан бөгөөд дэлхийн 60 орчим улсад нийт 440 орчим охин компани болон аж ахуйн нэгжүүдэд 395.000 ажилчинтайгаар үйл ажиллагаа явуулж байв. 2020 онд дэлхий хэмжээнд 71,5 тэрбум еврогийн эргэлтийн хөрөнгөтэй байв.