Сергей Есенин
From Wikipedia, the free encyclopedia
Сергей Александрович Есенин (1895 оны 9-р сарын 21-нд Оросын эзэнт улсын Рязань аймгийн Константиново тосгонд төрж, 1925 оны 12-р сарын 28-нд ЗХУ-ын Ленинград хотод нас барсан) - Оросын алдарт яруу найрагч, тус улсын яруу найргийн "Мөнгөн зууны" үеийн томоохон төлөөлөгч.
Түүний уран бүтээлийн үе үеийн шүлгүүдэд социал демократ үзэл санаа, хувьсгал ба эх орон, хөдөө орон нутаг, байгаль, хайр дурлал, аз жаргалын эрэл хайгуулын дүр төрхийг тусгасан байдаг.