Умард Солонгос
From Wikipedia, the free encyclopedia
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс (БНАСАУ) буюу Умард Солонгос — дорнод Азийн Солонгосын хойгийн Умард хагасыг эзэлсэн бүрэн эрхт улс юм. Умард талаараа Хятадтай (ихэнх), Оростой (багахан), өмнөд талаараа Өмнөд Солонгостой Солонгосын цэрэггүй бүсээр хиллэдэг. Өрнө зүгт Шар тэнгис, дорно зүгт Япон тэнгист тулна.
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс 조선민주주의인민공화국 (Солонгос) Чусонь Миньжужүи Иньминь Гунхуагүк | |
---|---|
Төрийн дуулал: 애국가 Эгүкка "Эх орончийн дуу" | |
Нийслэл ба томоохон хот | Пёньян 39°2′N 125°45′E |
Албан ёсны хэл | Солонгос хэл (Мунхвао) |
Албан бичиг | Чусонгыль |
Шашин (2020) |
|
Ард түмний нэршил |
|
Төр засаг | Тоталитар удамшлын дарангуйлал дор нэгдмэл нэг-намын социалист бүгд найрамдах улс |
• САН-ын ерөнхий нарийн бичгийн ба төрийн хэрэг эрхлэх газрын дарга | Ким Жонъынь |
• Ерөнхий сайд ба ТАЭК-ын дэд дарга | Ким Ток Хун |
• АИХ-ын Байнгын хорооны ба ТАЭК-ын 1-р дэд дарга | Чхве Рён Хэ |
• АИХ-ын дарга | Пак Инь Чоль |
Хууль тогтоох байгууллага | Ардын Их Хурал |
Түүх | |
• Зөвлөлтийн удирдлага | 10 сарын 3, 1945 он |
• 1-р түр зг. | 2 сарын 8, 1946 он |
• 2-р түр зг. | 2 сарын 22, 1947 он |
• БНАСАУ байгуулагдсан | 9 сарын 9, 1948 он |
• Одоогийн үндсэн хууль | 12 сарын 27, 1972 он |
Газар нутаг | |
• Нийт | 120,540 км2[1] (98) |
• Усны эзлэх талбай (%) | 0.11 |
Хүн ам | |
• 2023 тооцоо | 26,072,217[2] (55) |
• Нягтаршил | 212/км2 (45) |
ДНБ (ХАЧТ) | 2015 тооцоо |
• Нийт | $40 тэрбум[3] |
• Нэг хүнд ноогдох | $1,800[4] |
ДНБ (нэрлэсэн) | 2019 тооцоо |
• Нийт | $16 тэрбум[5] |
• Нэг хүнд ноогдох | $640 |
Мөнгөний нэгж | Солонгос Ардын вон (₩) (KPW) |
Цагийн бүс | UTC+9 (Пёньяны Цаг[6]) |
Огнооны формат |
|
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +850[7] |
Домэйн нэр | .kp[8] |
Кужусониос эхтэй солонгос улс 8-р зуунаас нэгдмэл болж Солонгосын хойгт багтан тогтсон. 1910-1945 оны хооронд Японы хараат орон болсон. Дэлхийн хоёрдугаар дайны дараа хоёр хэсэгт хуваагдаж, Зөвлөлт Холбоот улсыг баримталсан Солонгосын умард хэсэгт 1948 онд Ким Ил Сон тэргүүтэй БНАСАУ-ыг байгуулжээ. 1950 онд Умард Солонгос өмнөд нутаг руу дайрч нэгтгэх гэсэн боловч АНУ, НҮБ-ийн цэргийг дийлэлгүй 1953 онд дайн өндөрлөсөн. 1991 онд хоёр улс НҮБ-д бүрэн эрхт гишүүнээр элссэн. Одоо ч Өмнөд Солонгосыг өөртөө нэгтгэх бодолго баримталдаг хаалттай хату дэглэмтэй орон. БНАСАУ байгуулагдсан цагаас нь Монгол улс хүлээн зөвшөөрч, 1948 оны 10-р сарын 15-нд манай дипломат харилцаа тогтоосон хоёр дахь улс болж байсан юм.
Умард Солонгос улс төрийн эв хамт дэглэм, нийгэм журамт эдийн засаг, нэгдмэл төрийн байгууламжтай, нам төвт нэг намын ноёрхолт тогтолцоотой. Ким Ил Соний байгуулсан улсыг өдгөө ач хөвүүн Ким Жон-өнь нь удирдаж байна. Олон улсад БНАСАУ-г хэт дарангуй дэглэмтэй гэж тодорхойлдог. "Чүчэ" болон "Соньгүнь" зэрэг үзэл баримтлалтай.
Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2014 онд явуулсан мөдлөгөөр Умард Солонгосыг "орчин цагийн дэлхий дээр өөр хаана ч байхгүй жин, хэмжээ, тогтоц бүхий хүний эрхийн ноцтой зөрчилтэй" хэмээн дүгнэсэн байдаг.[9]