Фудань их сургууль
From Wikipedia, the free encyclopedia
Фудань их сургууль (复旦大学 - Fùdàn Dàxué, Fudan University) — БНХАУ-ын Шанхай хотод байралдаг хятадын нэр хүндтэй Их сургуудиудын нэг юм. 1905 онд байгуулагдсан бөгөөд анх Фудань улсын олон нийтийн сургууль гэж нэрлэж байжээ. 1917 онд хувийн Их сургуулийн статустай болж Фуданий хувийн Их сургууль (私立復旦大學) нэртэй болжээ.
Өнөөдөр Фудань Их сургуль 30,000 оюутантай, олон улсын оюутнууд нийт бакалаврын оюутнуудын 15 орчим хувийг бүрдүүлдэг байна.
Их сургууль нэр өгөхдөө хоёр ханз сонгож авсан байдаг— «фу» (復) болон «дань» (旦), энэ хоёр ханз нийлээд «тэнгэр өдөр бүр гийнэ» гэж орчуулдаг байна. Сургуулийн анхны захирал бол хятадын ХХ зууны эхэн үед амьдарч байсан нэртэй гүн ухаантан, багш Ма Сянбо (马相伯) байжээ.