Хавьер Сотомайор
From Wikipedia, the free encyclopedia
Хавьер Сотомайор Санабриа (исп. Javier Sotomayor Sanabria, 1967 оны 10 сарын 13-нд төрсөн) олимпын аварга, Кубын өндрийн харайлтын тамирчин юм. Тэрээр 1.95 метр өндөртэй. Түүнийг бүх цаг үеийн шилдэг өндрийн харайгч гэж үздэг.
| ||||||||||||||||||||||||||||
|
Сотомайор 1984 онд Хавана хотод 2.33 метр дээгүүр харайж өсвөрийн дэлхийн дээд амжилт тогтоосон боловч тэр жил Куба улс олимпыг бойкотлосны улмаас олимпод оролцож чадаагүй байна. Дараа жил нь танхимын ДАШТ-д 2.30 м-ийн амжилтаар мөнгөн медаль зүүв. 1987 онд Пан Америкийн наадамд тэргүүлж, томоохон тэмцээнээс анхны түрүүгээ авчээ. Улмаар 1988 онд Саламанкад 2.43 метр дээгүүр харайж, дэлхийн дээд амжилтыг эвдэв. Гэсэн ч Куба улс дахиад л олимпыг бойкотлосон тул олимпын аварга болох мөрөөдлөө хойшлуулахаас өөр аргагүй болов.
Тэрээр өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтыг 2 удаа ахиулжээ. Эхлээд 1989 оны 7 сарын 29-нд Сан Хуанд 2.44 м-ийг давсан бол дараа нь 1993 оны 7 сарын 23-нд Саламанкад 2.45 м дээгүүр амжилттай харайжээ. Түүний тогтоосон энэ амжилт одоо болтол эвдэгдээгүй байна. Түүнчлэн 1989 оны 3 сарын 4-нд Будапешт хотноо танхимын дэлхийн дээд амжилтыг 2.43 м-ээр тогтоосон нь бас л эвдэгдээгүй байгаа.
1992 онд арай гэж анхныхаа олимпод оролцон, алтан медаль зүүв. Түүнээс хойш ДАШТ-ээс 2 алт, 2 мөнгө, олимпоос мөнгөн медаль хүртсэн билээ. Түүнийг "өндрийн харайлтын хаан" гэж нэрлэхэд хилсдэхгүй. Бүх цаг үеийн шилдэг 24 үзүүлэлтийн 17-г нь Сотомайор эзэмшдэг.