Хятад үсэг
From Wikipedia, the free encyclopedia
Хятад үсэг нь логограм буюу дүрсэнд дулдуйдаж зохиосон Хятадын бичиг үсэг болно. Хятадын баримжаа аялгуунд (Фу тун хуа эсвэл мандарин) Hanzi (хялбаршуулсан: 汉字; уламжлалт: 漢字) буюу монгол хэлээр Ханз хэмээнэ. Мөн хятад үсэг нь өдгөө хүртэл хэрэглэж байгаа бичиг үсгүүдийн дундаас хамгийн эртнийх нь болно. Хятад үсгийг өөрсдийн хэл аялгуунд тааруулж дуудлага, зурлага зэргийг өөрчлөн бичгийн тогтолцоондоо ашигладаг хэлүүд байх бөгөөд Япон хэлэнд Канжи, Солонгос хэлэнд Ханжа, Вьетнам хэлэнд Чү хань хэмээн нэрлэж заншжээ.