Хөлбөмбөгийн ДАШТ-2010 B хэсэг
From Wikipedia, the free encyclopedia
2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний B хэсгийн тоглолтууд 2010 оны 6 сарын 12-нд эхэлж, 22-нд дууссан. Уг хэсэгт Аргентин, Нигер, Өмнөд Солонгос болон Грекийн шигшээ багууд багтан өрсөлджээ.
- Гол өгүүлэл: 2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн
Аргентин, Өмнөд Солонгосын шигшээ өмнө нь 1986 оны ДАШТ-д таарч, 3–1 харьцаагаар Аргентин хожиж байв. Мөн Аргентин, Нигер, Грекийн 3 баг 1994 онд Болгартай хамт D хэсэгт багтаж, Нигери, Аргентин болон Болгарын багууд дараагийн шатанд шалгарч, Нигери болон Аргентины баг Итали (2-1), Румын (3-2) багт хожигдож, харин Болгар хагас финалд шалгарч байжээ. 2002 оны ДАШТ-д Аргентин болон Нигерийн баг F хэсэгт багтаж тэнцэж байсан бол энэ удаа Аргентин 1-0 харьцаагаар ялсан юм. Тус хэсгийн ялагч Аргентин A хэсгээс 2-р байраар шалгарсан Мексикийн багтай, тус хэсгийн 2-р байрыг эзэлсэн Өмнөд Солонгосын баг B хэсгийн ялагч Уругвайн шигшээ багтай тоглох оноолт таарсан юм.
|