Цоохондой
From Wikipedia, the free encyclopedia
Цоохондой (Felis silvestris) Европ, Ази, Африкт тархсан жижиг мий. Жижиг хөхтөн, шувуу, бусад ойролцоо хэмжээтэй амьтан барьж иддэг. Өөр өөр бүсэд хэд хэдэн дэд зүйл тархсан. Заримдаа гэрийн муурыг (Felis silvestris catus) энэ зүйлд багтаадаг. Гэрийн муур хүн амьдарч байгаа бүх тив, ихэнх томоохон аралд тархсан бөгөөд олон газар зэрлэгшсэн муур тааралддаг.
Цоохондой | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Европын цоохондой (Felis silvestris silvestris) | ||||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||
| ||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||
Felis silvestris Шребер, 1775 | ||||||||||||||||
Felis silvestris-ийн таван дэд зүйлийн тархалт (2007 оны ДНХ-ийн судалгаагаар).[2] | ||||||||||||||||
дэд зүйл | ||||||||||||||||
Өгүүллийг үзнэ үү | ||||||||||||||||
Цоохондой янз бүрийн орчинд дасамтгай. Тухайлал саванна, задгай ой, тал хээрт тархсан. Гэршүүлсэн үүлдэр нь өнгө зүс, хэлбэр төрхөөрөө олон янз боловч, зэрлэг дэд зүйлүүд нь хар судалтай хүрэндүү өнгөтэй, 45-80 см урт, 3-8 кг жинтэй. Өндөр нь мөрөөрөө 35 см, сүүлний урт 30 см. Африкийн дэд зүйл нь жижгэвтэр, цайвардуу хүрэн зүстэй.
Цоохондой маш аймхай. Суурин газруудаас холхон байдаг. Ганц ганцаараа амьдардаг.
Үндэсний хорт хавдрын хүрээлэнгийн судалгаанаас үзэхэд орчин үеийн бүх муур 10000 жилийн өмнө Ойрх Дорнодын хавьд өөрөө гэршсэн хэсэг цоохондойгоос гаралтай ажээ.[2] Цоохондой хамгийн ойр төрөл нь Элсний муур (Felis margarita) юм.