Арабын хойг
From Wikipedia, the free encyclopedia
Арабын хойг (Араб: شبه الجزيرة العربية) нь Ази, Африкийг холбосон, Баруун Азийн баруун өмнөд хэсэгт орших аварга том хойг юм.
Улаан тэнгис, Акабын булан, Арабын тэнгис, Адены булан, Персийн булан, Оманы булангаар хүрээлэгдэнэ. Хойгийн зүүн өмнөд хэсэгт Руб-ал-хали цөл оршдог.
Тус хойг дээр Саудын Араб, Кувейт, Арабын Нэгдсэн Эмират Улс, Катар, Оман, Йемен улсууд оршино.