Бангалор
From Wikipedia, the free encyclopedia
Бангалор [Бангало́р] буюу Бенгалуру (Каннада: ಬೆಂಗಳೂರು, англи: [ˈbæŋgəloːɾ]) бол Энэтхэг улсын Карнатака мужийн засаг захиргааны төв болсон саятан хот юм.
Quick Facts Бангалор хот ...
Бангалор хот | |
---|---|
Карнатака мужийн хурлын ордон | |
Улс | Энэтхэг Энэтхэг |
Муж | Карнатака |
Тойрог | Бангалор хотын |
Дотроо | 9 дүүрэгтэй |
Газар нутаг | 741 км² |
Газрын байц | д.т.д. 920 м |
Хүн ам | 8,425,970 хүн |
1537 онд | шинэчлэн байгуулагдсан |
Цагийн бүс | ГЦ+5:30 |
Цахим хуудас | bbmp.gov.in (англ.) |
Close
Деканы өндөрлөгт, улсынхаа өмнөд нутгийн гүнд буюу мужийнхаа зүүн өмнөд хэсэгт оршдог.
Бангалор хүн амын тоогоор улсдаа 3-р том хот, 5-р том хотын бөөгнөрлийн төв гэнэ. 2011 онд 8 сая хүн аж төрөн сууж байв. Хүн амын 78 хувь хиндү, 13 хувь ислам, 6 хувь христ шашны ёсыг баримталдаг. Төрөлх хэлээр нь үзвэл каннада, тамил, хинди, урду хэлтэн байна.
Бангалорт шинжлэх ухаан, аж үйлдвэр хөгжсөн. Машин, цахилгаан бараа үйлдвэрлэдэг. Мэдээлэл зүйн чанартай их, дээд сургуулиудтай.