Латин бичиг
From Wikipedia, the free encyclopedia
Латин цагаан толгой буюу латин бичиг (англи. The Latin alphabet буюу Roman alphabet) - МЭӨ 1-р мянганы дунд үед грек цагаан толгойн үсгийн үндсэн дээр үүсэж, дэлхий даяар тархсан цагаан толгой юм.
Ихэнх роман, герман болон бусад олон хэлний бичиг орчин үеийн латин цагаан толгойн үндсэн хувилбар болох 26 үсгээс бүрддэг. Үсгийг хэл бүр өөр өөрөөр нэрлэдэг байна.
НТӨ VII зуунд өнөөгийн Италийн нутагт байсан Этрүс аймгийнхан нэгэн үсэг бичиг зохиосныг, илүү хүчирхэг латин аймгийнхан цааш цаашид түгээн дэлгэрүүлснээр латин үсэг гэгджээ. Ром гүрэн анх улсын бичиг болгосон тул, ром үсэг ч гэгддэг.
Европод слав зарим ард түмэн, грекүүдээс бусад нь; Африкт араб хэлт улсууд, Этиоп, Эритрэйгээс бусад нь; Америк, Австрали тивийнхэн бултаараа латин үсэг хэрэглэж байна.
Азид Турк, Туркменистан, Узбекистан, Вьетнам, Индонез, Малайз, Сингапур, Филиппин, Бруней, Зүүн Тимор улсууд, Хятад, Энэтхэгийн хойгийн бага ард түмнүүд хэрэглэдэг. Хятад улс 1950-иад оноос, латин үсэгт шилжих туршилтуудыг хийсээр ирэв. Японд XIX зуунд латин үсэгт шилжих оролдлого хийсэн ч үл хэрэгжиж, ромажи гэх цагаан толгой дурсгал нь болж үлджээ.
Латин цагаан толгой нь НТӨ 8-р зуунд үүсэж эхэлсэн. Өнөөгийн олдсон хамгийн эртний бичээсүүд нь НТӨ 7-р зууны үеийнх байдаг байна.