Майкл Жэксон
АНУ-ын Дуучин / From Wikipedia, the free encyclopedia
Майкл Жозеф Жэксон (Англи: Michael Joseph Jackson, 1958 оны 8 сарын 29 - 2009 оны 6 сарын 25) нь АНУ-ын Дуучин, бизнесмен байв. Ихэвчлэн түүнийг Эстрадын "Поп хаан" эсвэл түүний нэрний эхний үсгүүд буюу "эМ Жей" гэж дууддаг. Жэксон нь Гиннесийн дэлхийн рекордод бүртгэгдсэн "Бүх цаг үеийн хамгийн амжилттай эстрадын дуучин" гэж алдаршсан.
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Майкл Жэксон | |
---|---|
Ерөнхий мэдээлэл | |
Төрсөн нэр | Майкл Жозэф Жэксон |
Төрсөн | 1958 оны 8 сарын 29 (1958-08-29), Гари, Индиана, АНУ. |
Харьяалал | AНУ |
Нас барсан | June 25, 2009(2009-06-25) (50 насалсан),Лос-Анжелес, Калифорни,АНУ |
Хөгжмийн урсгал | R&B, pop, rock, soul, dance, funk, disco, new jack swing |
Мэргэжил | Дуучин, Продюсер, Жүжигчин, Бизнесман, Хөгжмийн зохиолч |
Идэвхтэй | 1964–2009 |
Студи | Motown, Epic, Legacy, MJJ Productions
Майкл Жэжсоны гарын үсэг |
Тэрээр орчин үеийн хөгжим, бүжиг, загвар зэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан, мөн түүний хувийн амьдрал нь 40 жилийн турш түүнийг Дэлхий дахинд таниулсан. Жэксоны гэр бүлийн 8 дахь хүүхэд. 1964 онд "Жэксон 5" хэмээх ах нартайгаа мэргэжлийн хөгжмийн ертөнцөд хөл тавьсан хамтлаг, дараа нь тэрээр ганцаарчилсан дуучны замналаа 1971 онд эхлүүлсэн байна.
1980-аад оны эхээр Жэксон поп хөгжимд ноёрхож эхэлсэн. Түүний "Beat It", "Billie Jean", ба "Thriller" зэрэг дуунуудын клипүүд нь нэрд гарч, урлагаар дамжуулан арьс өнгөөр ялгаварлах үзлийг устгахад нөлөө үзүүлжээ. Эдгээр бичлэгүүд нэртэй болсноор шинэхэн нээгдэж байсан телевизийн суваг MTV-г нэрд гаргажээ. Мөн тэрээр 1990-өөд оны дундуур "Black or White" болон "Scream" зэрэг бичлэгүүд гаргаж, мөн аялан соло уран бүтээлч гэх нэр хүндээ олж авсан. Бичлэг болон видео тоглолтоороо тэр Робот буюу сарны алхаа зэрэг нэлээд хэдэн төвөгтэй бүжгийн хөдөлгөөнөө дэлгэрүүлжээ. Түүний өвөрмөц шинжтэй ая болон бүжгийн хөдөлгөөнд үе үеийн хип хоп, R&B, поп, рок уран бүтээлчид автсан байна.
М.Жэксоны 1982 онд гаргасан Triller цомог нь бүх цаг үеийн шилдэг хамгийн ихээр зарагдсан цомог болсон түүхтэй. Түүний бусад цомгууд болох off the wall(1979),BaD(1987),dangerous(1991),HIstory(1995) нь ч гэсэн дэлхийд борлуулалтаараа дээгүүрт жагсаж байсан. Жэксон нь Rock and Roll Hall of Fame-д 2 ч удаа орсон цөөхөн уран бүтээлчдийн 1 юм. Мөн тэр бүжгийн алдар цуутны танхимд рок&ролл болон поп дуучдаас орсон цорын ганц уран бүтээлч юм. Мөн түүний ололт амжилтуудаас дурдвал, Грэммийн Домог шагнал болон Грэммийн бүхий л амьдралын ололт амжилт шагнал гэх мэт 13 удаа Грэммийн шагнал, 26 удаа Америкийн хөгжмийн шагнал, “Зууны жүжигчин”, “1980-аад оны Жүжигчин” гэх мэтчилэн бусад жүжигчний шагнал, гоцлол дуучныхаа мэргэжлээр авсан 13 удаа Америкийн Нэгдсэн Улсын номер нэг дуучин шагнал, эрин үеийн “Hot 100” эрэгтэй жүжигчний олон шагнал болон дэлхий дахинаа 750 сая хуурцаг борлуулсан гэх мэт Дэлхийн Геннисийн Амжилтуудыг бий болгосон хүн юм. Жаксон эстрадын дуу хөгжмийн түүхнээ хамгийн их шагнал авсан хуурцаг гаргасан бөгөөд хэдэн зуун шагналыг хүртсэн хүн юм.
Жэксоны гадаад төрхийн өөрчлөлт, хувийн харилцаа болон зан төлөв гэх мэт хувийн амьдралын тал дээр маргаан мэтгэлцээн их гардаг байлаа. 1990-д оны дундуур, түүнийг насанд хүрээгүй хоёр хөвгүүнийг бэлгийн хүчирхийллээр дарамталсан хэмээн буруутгаж, 25 сая болон 2 сая доллараар торгох шийдвэр гаргасан ч албан ёсны төлбөр төлүүлээгүй байна. Түүний хүмүүнлэгийн үйл ажиллагаа болон бусад поп одуудаас илүүтэй 39 буяны үйл ажиллагаанд оролцсон нь 2000 оны Гиннесийн номд бичигдэн, дэлхий даяар их аялдаг байсан. Хэдий тийм боловч 1998 онд Британийн Халамжийн Хороо Жэксоны хийж буй үйлдлүүд нь түүний буяны гэх сайн нэрийг гутааж байна гэж үзээд түүний Heal the world /Эх дэлхийгээ хайрла/ буяны байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. 2005 онд, түүнийг бага насны хүүхдийг садар самуунд уруу татсан гэсэн мэдэгдлүүдийн дараа түүнийг буруугүй гэдгийг нь баталсан. This Is It нэртэй тоглолтдоо бэлдэж байх үедээ Жэксон 2009 оны зургадугаар сарын 25-нд зүрхний эмгэгийн тайвшруулах болон өвчин намдаах эм тариа хэрэглэснийхээ дараа хордон нас барсан.
Лос Анжелес хотын шүүхийн задлан шинжилгээгээр түүнийг бусдын гарт амиа алдсан гэж дүгнэсэн ба үүнд нь түүний хувийн эмчийг санаандгүй хүний амь хороосон хэмээн буруутгасан. Жэксоны үхэл дэлхийн хүмүүсийг харуусалд унагасан ба дэлхийн өнцөг булан бүрээс нэг тэрбум хүмүүс түүний дурсгалын ажиллагааг телевизээр шууд үзсэн. 2010 оны гуравдугаар сард, түүний дуу бичлэгийн эрхийг 2017 он хүртэл хэвээр нь хадгалах, түүний нас барсны дараах 7 цомгийг гаргах 250 сая долларын гэрээ хийгдсэн.