Оклахома Сити Тандер
From Wikipedia, the free encyclopedia
Оклахома Сити Тандер (Англи: Oklahoma City Thunder) нь Америкийн Оклахома муж улсын Оклахома-Сити хотод байрладаг сагсан бөмбөгийн баг юм. Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Өрнө бүсийн Баруун хойд харьяалагддаг.[1] Өөрсдийн ордон нь Оклахома Сити Арена.[2] НБА Хөгжлийн Лиг дэх Талса Сиксти-сиксерсийг Тандер эзэмшдэг.[3] Тандер нь Хойд Америкийн 4 мэргэжлийн спортын багуудаас Оклахомад байдаг ганц баг юм.
Оклахома Сити Тандер | |||
---|---|---|---|
Бүс | Өрнө бүс | ||
Дивизон | Баруун хойд | ||
Байгуулагдсан | 1967 | ||
Түүх | Сиэтл Суперсоникс (1967–2008) Оклахома Сити Тандер (2008–өнөөг хүртэл) | ||
Ордон | Оклахома Сити Арена | ||
Хот | Оклахома, Оклахома-Сити | ||
Багийн өнгө | Цайвар цэнхэр Улбар шар-улаан Алтан Хар хөх Цагаан | ||
Эзэн | Професшионал Баскетбол Клаб ХХК (Клэйтон Беннетт, ерөнхийлөгч) | ||
Ерөнхий менежер | Сэм Прести | ||
Ерөнхий дасгалжуулагч | Скотт Брүүкс | ||
Маскот | Рамбл Бизон (Rumble the Bison) | ||
Д-Лиг-ийн дагуул баг | Талса Сиксти-сиксерс | ||
Аварга | 1 (1979) | ||
Бүсийн аварга | 3 (1978, 1979, 1996) | ||
Дивизонны аварга | 6 (1979, 1994, 1996, 1997, 1998, 2005) | ||
Веб сайт | thunder.nba.com | ||
|
Хуучин Сиэтл Суперсоникс гэгдэж байсан тус баг нь багийн эзэн Клэйтон Беннетт болон Вашингтон муж улсын Сиэтл хотын хууль тогтоогчдын хооронд гарсан маргааны улмаас 2008 онд буурь сэлгэсэн юм. Суперсоникс нэртэй байхдаа тэд НБА-гийн Плэй-оффт 22 удаа шалгарч, 6 удаа дивизионы аварга болсноос гадна 1979 онд НБА-гийн аварга цолыг хүртэж байв. Оклахома Ситид нүүж ирснээсээ хойш 2009-2010 оны улиралд анх плэй-оффт шалгарчээ.