Ольмек
From Wikipedia, the free encyclopedia
Ольмекууд (Англи хэл: olmecs) нь Мезоамерикийн уугуул иргэд бөгөөд тус бүс нутагт бий болсон соёл иргэншлүүдийн анхдагчдын нэг нь юм. Тэд Мексикийн булангийн төв эрэг орчмоор, Юкатан хойгийн баруун эргийн намаг, бамбалзуурт халуун орны ширэнгэн ойд буюу өнөөгийн Мексик улсын Веракруз, Табаско мужийн нутагт аж төрдөг байжээ. Тухайн үед тэд төв Мексикийн уулс, Мексикийн хөндий буюу өнөөгийн Мексикийн Гуерреро, Оаксака мужийн нутгаар өөрсдийн нөлөөллөө тогтоосон байв.