Район
From Wikipedia, the free encyclopedia
Район (белар. раён, бусад кир. район; латв. rajons, Литва: rajonas, гүрж. რაიონი [ɾa. i.ɔ.ni], азе. rayon; (франц хэлний rayon ‚дүүрэг‘ гэх үгнээс гаралтай)) нь Зөвлөлтийн дараах улсууд болох Азербайжан, Гүрж (2006 он хүртэл), Латви (2009 он хүртэл), Беларусь, Болгар, Литва, Молдав, Киргиз, Орос, Украин зэрэг улсуудад хэрэглэх засаг захиргааны нэгж буюу орон нутгийн тойрог бөгөөд энэ нь монголын өнөөгийн цөөн хэдэн сумын нэгдлийн нэр юм. Хотод бол район нь хотын дүүрэгтэй утга ижил.