Тажикууд
From Wikipedia, the free encyclopedia
Тажикууд (тажик. тоҷикон, дари буюу перс. تاجیکان [tɔː'ʤɪkɔn]) — перс-тажик аялгуугаар ярьдаг, өнөөгийн Иран улсын умард нутаг, Афганистан, Тажикистан, Узбекистан болон Пакистанд оршин суудаг, перс гаралтай ард түмэн юм.
Нийт хүн ам | |
---|---|
барагцаагаар 13-14 сая | |
Томоохон хүн амтай улсууд | |
Афганистан | 5-6 сая[1] [2] |
Тажикистан | 8,002,000[3] [4] |
Узбекистан | 1,100,000[5], гэхдээ албан бус тооцоогоор 8-12 сая[6][7][8] |
Иран | 500,000[9] |
Пакистан | 220,000[10] |
ОХУ | 4000,000[11] |
Герман | 90,000[12] |
АНУ | 52,000[lower-alpha 1] |
Киргиз | 58,913[14] |
Хятад | 39,642[15] |
Хэлнүүд | |
Перс хэл түүн дотроо Дари, Тажик зэрэг хэлбэр | |
Шашин | |
Ислам | |
Холбоотой угсаатны бүлэг | |
Перс, Иран |
Тажикистан (болон Төв Азийн бусад орнууд) болон Афганистанд (Пакистантай хамт) тажикийн утга зохиолын хэлний тажик болон дари гэх хоёр өөр хэлбэр байдаг. Тажикуудын нийт тоо янз бүрийн тооцоогоор 26-40 сая хүн байна. АНУ-ын Тагнуулын төв газрын баримт ном болон НҮБ-ын тооцоогоор Төв Азийн хоёр дахь том угсаатны бүлэг ажээ. Афганистанд Тажикистанаас олон тажикууд амьдардаг. Афганистанд - 19-22 сая, Тажикстанд - 9.5 сая гаруй. Албан ёсны статистик мэдээллээр Узбекистанд 1.8 сая орчим тажикууд амьдардаг боловч албан бус статистик мэдээгээр энэ угсаатны тоо 11.5 саяд хүрдэг байна. Тиймээс Тажикистанд амьдардаг тажикуудын тоо Афганистан, Узбекистанаас бага байдаг юм.