Автоматжуулах техник
From Wikipedia, the free encyclopedia
Автоматжуулах техник нь (анг. Automation) техникийн нэгэн салбар бөгөөд инженерийн шинжлэх ухаанд орох ба машин эсвэл төхөөрөмжийг автоматжуулах болон түүнтэй холбоотой бүх арга хэмжээг хүний оролцооогүйгээр бие даан ажиллуулах техник юм. Хүний оролцоо хэдий чинээ багасна автоматжуулалтын зэрэг төдий чинээ өндөр байхаас гадна тухайн машин эсвэл төхөөрөмжийн хийц нь мөн л ярвигтай болно. Дохионы хүлээн авалт болон хүчний цахилгааны дохионы боловсруулалтыг сайжруулсанаар автоматжуулалтын зэргийг илүү нэмэгдүүлэх боломжтой. Автоматжуулалт нь хүний оролцоог багасгахаас гадна аюултай эсвэл бэрхшээлтэй өдөр тутмын ажлын чанарыг дээшлүүлэх, машин болон төхөөрөмжийн чадлыг нэмэгдүүлэх, ажиллах хүчинд төлөх зардлыг хэмнэx зэрэг давуу талуудтай. Хүний гүйцэтгэх ажлыг ихээхэн хөнгөвчлөх, түүний оролцоог багасгах ба ихэнхдээ гарсан гэмтлийн засварын ажил, материалаар хангаx, боловсруулан бэлэн болсон эд хэсгийг зөөx, тээвэрлэх зэргийг хийж гүйцэтгэнэ.