Адольф Хитлер
From Wikipedia, the free encyclopedia
Адольф Хитлер (Герман: Adolf Hitler; 1889 оны 4-р сарын 20 – 1945 оны 4-р сарын 30) Австрид төрсөн Германы улс төрч, Германы Үндэсний Социалист Ажилчны Нам буюу Нацист намын (Герман: Nationalsozialistische Deutsche Arbeiterpartei) удирдагч. 1933-1945 онд Германы канцлер, 1934-1945 онд төрийн тэргүүн (Führer und Reichskanzler) байв.
Нюрнбергийн Олон улсын цэргийн шүүх А.Хитлерийн байгуулсан "СС", "СД", "Гестапо" болон Германы Үндэсний Социалист Ажилчны Намын удирдлагыг гэмт хэрэгтнүүд байсан гэж үзсэн.