Аллен Изэйл Айверсон (Англи: Allen Ezail Iverson, 1975 оны зургаадугаар сарын 7-нд Виржини мужийн Хэмптон хотод төрсөн) — Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Филадельфия Севенти Сиксерс, Денвер Наггетс, Детройт Пистонс болон Мемфис Гриззлис, түүнчлэн туркийн Бешикташ зэрэг багуудад тоглож байсан Америкийн нэртэй мэргэжлийн сагсан бөмбөгчин юм. Тэрээр холбон тоглогч болон шидэгч-хамгаалагчын байрлалуудад тоглодог байв. Талбай дээр бол нуруулагтаа төдийлөн тооцогдохгүй ч (183 см) тоглолтын гайхалтай ур чадвар, тэсрэлтийн хүчээр дөрвөн ч удаа НБА-гийн улирлыг оноо авалтаар тэргүүлж, Бүх оддын тоглолтонд 11 удаа сонгогдож (9-д оролцсон), 2000-2001 онд улирлын үнэ цэнэтэй тоглогчоор тодорч, замналынхаа туршид цуглуулсан оноогоороо мэнд байгаа тоглогчид дундаа гуравдугаарт эрэмбэлэгдсэн "шилдэг тоглогч" билээ.[1]. Айверсон АНУ-ын шигшээ багт 2003 оны Америкийн тивийн аварга, 2004 оны олимпийн хүрэл медальтан болж байлаа.
More information Амжилт, шагналууд, Медалиуд ...
Аллен Айверсон |
Allen Iverson |
|
Зодог тайлсан |
Довтлогч/холбон тоглогч |
Өндөр: |
183 см |
Жин: |
75 кг |
Иргэншил: |
Америкийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс |
Мэндэлсэн: |
1975 оны 6 сарын 7 (1975-06-07) (48 настай), Виржини, Хэмптон |
Ахлах сургууль: |
Бетел (Виржини, Хэмптон) |
Драфт: |
1, 1996, Филадельфия-76 |
Тоглогчийн замнал |
|
Амжилт, шагналууд |
- НБА-гийн улирлын MVP (2001)
- НБА-гийн бүх оддын тоглолтын оролцогч (2000—2010)
- НБА-гийн бүх оддын тоглолтын MVP (2001, 2005)
- НБА-гийн оны шилдэг залуу тоглогч (1997)
- НБА-гийн холимог шинэ оддын I баг (1997)
- НБА-гийн бүх оддын I баг (1999, 2001, 2005)
- НБА-гийн бүх оддын II баг (2000, 2002—2003)
- НБА-гийн бүх оддын III баг (2006)
- НБА-гийн улирлыг оноогоор тэргүүлэгч (1999, 2001—2002, 2005)
- НБА-гийн улирлыг бөмбөг таслалтаар тэргүүлэгч (2001—2003)
- НБА-гийн улирлыг минутаар тэргүүлэгч (1999, 2002—2004, 2006—2008)
- NCAA-гийн нэгдүгээр баг (1996)
|
|
Медалиуд |
|
Олимп |
Хүрэл | Афин 2004 | АНУ |
Универсиад |
Алт | Фукуока 1995 | АНУ |
Америкийн тивийн АШТ |
Алт | Сан-Хуан 2003 | АНУ
|
|
Close