Булат Окуджава
From Wikipedia, the free encyclopedia
Булат Шалвович Окуджава (1924 оны 5-р сарын 9-нд ЗХУ-ын Москва хотод төрж, 1997 оны 6-р сарын 12-нд Францын Кламарт нас барсан) - Зөвлөлтийн болон Оросын яруу найрагч, зохиолч, хөгжмийн зохиолч, бард дуучин. 1991 оны ЗХУ-ын Төрийн шагналтан. ЗХУ-ын зохиолчдын Холбооны гишүүн (1962 оноос) бөгөөд 1956-1990 онуудад ЗХУКН-ын гишүүн. ЗХУ-ын Эх орны дайнд оролцогч.
Окуджава эстрадын болон зохиолын 200 орчим дууны зохиолч. 1960-1980-аад оны ЗХУ-ын үеийн "зохиолын дуу"-ны нэгэн томоохон төлөөлөгч юм.