Вильма Рудольф
From Wikipedia, the free encyclopedia
Вильма Глодин Рудольф (Англи: Wilma Glodean Rudolph, 1940 оны 6 сарын 23 – 1994 оны 11 сарын 12) нь Америкийн Нэгдсэн Улсын хөнгөн атлетикч байв. Тэрээр 1960-д онд дэлхийн хамгийн хурдан эмэгтэй гэгдэж байлаа.
| |||||||||||||||||||
|
Ром хотод зохиогдсон 1960 оны зуны олимпод тэрээр нэг олимпийн наадмаас хөнгөн атлетикийн төрөлд гурван алтан медаль хүртсэн анхны америк эмэгтэй тамирчин болжээ[1]. Түүний ачаар эмэгтэйчүүдийн хөнгөн атлетик АНУ-даа олны анхаарлыг татсан, нэр хүндтэй төрөл болж чадсан юм. Тэрээр мөн иргэний болон эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тууштай тэмцэгч байлаа.
1960 оны Ромын олимпоос тодорсон ойрын зайн гүйгч түүнийг дэлхийн хамгийн хурдан эмэгтэй, "торнадо" хэмээн хочилж байв[2]. Италичууд түүнийг "La Gazzella Negra" (Хар гөрөөс); Францчууд "La Perle Noire" (Хар сувд) гэж дуудаж байв[3][4]. Тэрээр Теннесси Мужийн Их Сургуулийн эмэгтэйчүүдийн хөнгөн атлетикийн баг Тайгербеллесийн хамгийн алдартай гишүүн билээ.