Вольфсбург
From Wikipedia, the free encyclopedia
Вольфсбург (герм. Wolfsburg) нь Германы Доод Саксон Муж Улсын зүүн хэсэгт орших, ямар нэгэн тойрогт харъяалагддаггүй бие даасан хот юм. Энэ хот нь 1938 онд Фолксваген үйлдвэрийн төвийг байршуулах зорилгоор үүсгэн байгуулагдсан ба өнөөдөр нийт 123.000 мянган хүн ам тус хотод оршин сууж байгаа нь Доор Саксон муждаа хүн амын тоогоороо тавд бүртгэгдэхэд хүргэдэг юм.
Вольфсбург
Wolfsburg | |
---|---|
Улс | Герман |
Муж | Доод Саксон |
Тойрог | Хотын тойрог |
Хуваалт | 16 суурин, 40 хотын хэсэг |
Засаг захиргаа | |
• Хотын дарга (2021–26) | Деннис Вайлманн[1] (ХАХ) |
Газар нутаг | |
• Нийт | 204.02 км2 (78.77 бээр2) |
Өндөр | 63 м (207 фут) |
Хүн ам (2021-12-31)[2] | |
• Нийт | 123,949 |
• Нягтрал | 610/км2 (1,600/бээр2) |
Цагийн бүс | UTC+01:00 (ТЕЦ) |
• Зун (ЗЦ) | UTC+02:00 (ТЕЗЦ) |
Шуудангийн код | 38400–38448 |
Залгах код | 05361, 05362, 05363, 05365, 05366, 05367, 05308 |
Улсын дугаар | WOB |
Вэб сайт | www.Wolfsburg.de |
Вольфсбург хот нь 20-р зууны эхэнд Герман Улсад үүсгэн байгуулагдсан цөөн хотуудын нэг ажээ. 1945 оны тавдугаар сар хүртэл тус хот нь Фаллерслебен дэх КдФ-Вагений хот хэмээх нэрийг зүүж байв.[3] Тус хотыг анх Фолксваген үйлдвэрт ажиллан КдФ-Ваген буюу сүүлд нь Фолксваген Кэфер загварын автомашиныг угсрах ажилчдын амьдрах газар болгон байгуулжээ. 1972 онд хотын хүн ам 100.000 давсан учраас том хотын тоонд орох болов. 2010 онд нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ Герман улсын хэмжээнд тэргүүлж байлаа.[4][5]
Вольфсбург хоттой ойролцоо орших том хотуудаас нэрлэвэл баруун урд зүгт 26 км-ийн зайтай орших Брауншвайг, зүүн урд зүгт багцаагаар 64 км-ийн зайтай Магдебург хот болон баруун зүгт нь 74 км-ийн зайтай орших Ханновер зэрэг байдаг.