Вьетнамын дайн
From Wikipedia, the free encyclopedia
Вьетнамын дайн нь Вьетнам, Лаос, Камбожийн нутагт 1955 оноос[1] 1975 оны 4-р сарын 30 хүртэл үргэлжилсэн дайн юм. Коммунист эвcлээр дэмжүүлсэн Хойд Вьетнам, АНУ болон Зүүн Өмнөд Азийн Гэрээний Байгууллагын гишүүн орнуудаар дэмжүүлсэн Өмнөд Вьетнамын талууд байлдсан.[11]
Вьетнамын дайн | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Хүйтэн дайн | |||||||||
Өмнөд Вьетнамын нисэх хүчний UH-1 нисдэг тэрэг Меконг мөрний салаа дээгүүр нисэж байна. 1970 он | |||||||||
| |||||||||
Байлдагч талууд | |||||||||
Анти-Коммунист хүчин:
Өмнөд Вьетнам |
Коммунист хүчин:
Хойд Вьетнам | ||||||||
Удирдагчид | |||||||||
Нгуен Ван Тиеу Лам Куанг Ти Нгуен Као Кы Нго Дин Дием Нго Куанг Труонг Дуайт Эйзенхауэр Жон Ф.Кеннеди Линдон Жонсон Ричард Никсон Роберт МакНамара Уильям Вестморлэнд Эрл Вийлер Жеральд Форд Крейтон Абрамс Фредерик Вэйанд Эльмо Зумвалт Жон Пол Ванн Робин Олдс Жон С.МакКэйн II Пак Чүн-Хи Харольд Холт Фердинанд Маркос Кейт Холёэйк Лон Нол Таном Киттикачорн |
Хо Ши Мин Ле Дуан Труонг Чинь Нгуен Чи Тань Во Нгуен Гиап Фам Хунг Ван Тиен Дунг Тран Ван Тра Ле Дук То Донг Сы Нгуен Нгуен Хуу Ан Ле Дук Ань Тран До Нгуен Ван Тоан Хоанг Минь Тао Нгуен Минь Чау Тран Те Тон Чу Фонг Дой Труонг Мук Во Минь Триет Пол Пот Мао Зэдунь Никита Хрущёв Леонид Брежнев | ||||||||
Цэргийн хүч | |||||||||
~1,200,000 (1968) Өмнөд Вьетнам: ~650,000 АНУ: 553,000 (1968)[2] Өмнөд Солонгос: 312,853,[3] Шинэ Зеланд, Тайланд, Филиппин: 10,450[4] Австрали: 49,968 (1962-1973)[5] |
~520,000 (1968) Хойд Вьетнам: ~340,000 БНХАУ: 170,000 (1969) ЗХУ: 3,000 Хойд Солонгос: 300 | ||||||||
Хохирол | |||||||||
Өмнөд Вьетнам 220,357 нас барсан;[6] 1,170,000 шархадсан АНУ 58,159 амь үрэгдсэн;[6] 2,000 сураггүй болсон; 303,635 шархадсан[7] Өмнөд Солонгос 4,960 амь үрэгдсэн; 10,962 шархадсан Австрали 520 амь үрэгдсэн;[6] 2,400* шархадсан Шинэ Зеланд 37 амь үрэгдсэн; 187 шархадсан Тайланд 1,351 амь үрэгдсэн[6] Нийт амь үрэгдсэн: 285,831 |
Хойд Вьетнам & NLF 1,176,000 амь үрэгдсэн/сураггүй болсон;[6] 600,000+ шархадсан[8] БНХАУ 1,446 амь үрэгдсэн; 4,200 шархадсан ЗХУ 16 амь үрэгдсэн[9] Нийт амь үрэгдсэн: ~1,177,446 | ||||||||
Өмнөд Вьетнамын амь үрэгдсэн энгийн иргэд: 1,581,000[6] Камбожийн амь үрэгдсэн энгийн иргэд: ~700,000 Вьетнамын амь үрэгдсэн энгийн иргэд: ~2,000,000[10] Лаосын амь үрэгдсэн энгийн иргэд: ~50,000 |
Өмнөд Вьетнамын коммунист бүлэглэл болох Вьетконгийн хөнгөн зэвсэглэсэн босогчид Коммунизмын эсрэг хүчнийхний байрлалуудаар өргөн хэмжээний партизаны дайн өрнүүлсэн. Харин Умард Вьетнамын Арми томоохон хэмжээний хүчээр ердийн дайны ажиллагааг өрнүүлжээ. АНУ болон Өмнөд Вьетнамын тал агаарт давуу байдал тогтоон, шуурган галаар бөмбөгдөж, "олоод устгах" (Search and Destroy) ажиллагааг хэрэгжүүлж байсан газрын хүч, артиллерийн их буунуудаа дэмжиж байв. АНУ нь Өмнөд Вьетнамд коммунист төрийн эргэлт гарахаас сэргийлж дайнд оролцсон. Тэд 1950-иад оны сүүлчээр цэргийн зөвлөхүүдээ илгээж байснаа 1965 оноос зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдээ илгээх болов. 1973 оны 1 сард энх тайвны гэрээ байгуулагдсан ч гэлээ дайн үргэлжилсээр байлаа. Эцэстээ 1975 оны 4 сард Хойд Вьетнамын тал Сайгоныг эзэлж, АНУ дотоодын хүчтэй эсэргүүцлийн улмаас цэргээ татсанаар дайн дуусч, Хойд ба Өмнөд Вьетнам улсууд дараагийн жил нь нэгдсэн билээ. Энэхүү дайнаар хоёр талаас нийт 3-4 сая вьетнам, 1.5-2 сая лаос, камбожууд, мөн 58,159 америк цэрэг амь үрэгдсэн юм[12]. Хүйтэн дайны үеийн хамгийн их цус асгаруулсан бөгөөд удаан үргэлжилсэн мөргөлдөөн нь Вьетнамын дайн байлаа. Америкийн арми техник, технологийн хувьд давуу байсан хэрнээ илүү үр нөлөөтэй тактик хэрэглэн улс орноо нэгтгэх ба гадаадын дарангуйллаас чөлөөлөх чин эрмэлзэлтэй Вьетнамын үндсэрхэх үзэлтнүүд болоод коммунистуудын армид ялагдсан болно.Вьетнамыг хоёр хуваасан нь тус оронд амар тайван байдал авчирсангүй. Улс орнуудад дараа дараалан коммунист дэглэм тогтоно (“Домино нөлөө” гэгддэг) гэж үзээд АНУ нь Зүүн Өмнөд Азид коммунизмыг дэлгэрүүлэхгүйн тулд цэргийн үйл ажиллагаа явуулахад бэлэн байв. Дахин нэгтгэсэн Вьетнамын ирээдүйг тодорхойлохын тулд хамтарсан сонгууль явуулна гэж Женевийн Зөвшилцөлд тусгажээ. Харин ийм сонгууль ерөөсөө болоогүй юм. 1955 онд АНУ-ын Ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэр Өмнөд Вьетнамын луйврын сонгуулиар засгийн эрх авахад нь Нго Дин Дьемд туслалцаа үзүүлж, шинэ Засгийн газарт дэмжлэг үзүүлэхийн тулд хэдэн зуун цэргийн зөвлөхүүдийг илгээжээ. Хойд Вьетнам улс орноо хуваасныг үл зөвшөөрөн Өмнөд Вьетнам руу халдан довтолж эхлэв. Дьемийн Виет Конг “Вьетнамын коммунист” гэж нэр хаяг зүүсэн Дьемийг эсэргүүцсэн Хойд Вьетнамд байгаа улс төрийн бүлгүүдтэй эвсэлдэн нэгдсэн Үндэсний чөлөөлөх фронтын удирдлагатай Өмнөд Вьетнамчууд Дьемийн Засгийн газрын эсрэг зэвсэгт тэмцэлд мордсон байна. Өмнөд Вьетнамд үзүүлж буй Эйзенхауэрийн тусламжийг түүнийг залгамжлагч Жон Ф.Кеннеди нэмэгдүүлэв. 1963 оны эцэс гэхэд Өмнөд Вьетнам АНУ-аас 500 сая ам.долларын тусламж авсан ба 1964 оны 8-р сард АНУ-ын Маддокс хөлөг онгоц Тонкины булангийн эргээс Хойд Вьетнамын нутаг дээгүүр ажиглалт хийж байв. Хөлөг онгоцыг Хойд Вьетнамын нутгийн усанд ороход нь торпедийн хоёр завь өөдөөс нь гал нээхэд хөлөг онгоцноос буудаж нэг завийг нь живүүлсэн байна. АНУ-ын Конгресс Вьетнамын усан цэргийн баазуудад хариу цохилт өгөхийг зөвшөөрсөн тогтоол гаргав. 1954 он гэхэд АНУ 300 мянган ширхэг жижиг зэвсгийг нийлүүлж, 1 тэрбум долларын дэмжлэгийг Францын Вьетнам дахь цэрэгт үзүүлээд байсан бөгөөд Вьет Минтэй хийж байсан дайны зардлын 80%-ийг АНУ дааж байлаа. Түүнчлэн франц, америкчууд цөмийн зэвсэг хэрэглэх боломжийн тухай зөвлөлдөж ч байжээ. АНУ-ын нисэх онгоц тээвэрлэгчид Тонкины буланд хөлхөлдөж, гол тулаан болж буй Дьен Бьен Пугийн дээгүүр АНУ-ын агаарын хүчин тагнуулын нислэг үйлдэж байлаа. Дэд ерөнхийлөгч Ричард Никсон 3 жижиг цөмийн зэвсэг хэрэглэх төлөвлөгөө боловсруулж, болохгүй бол “Америк хөвгүүдийг оруулая” гэж байлаа. Харин Их Британи улс уг ажиллагаанд орохын эсрэг байсан бөгөөд АНУ-ын ерөнхийлөгч Эйзенхауэр ч интервэнц хийсэн тохиолдолд үүдэн гарах улс төрийн эрсдэл үр ашгаасаа илүү давна гэсэн тооцоон дээр үндэслэн болихоор шийджээ. Уг мөргөлдөөний үед Вьетнам дахь АНУ-ын тагнуулууд Францын ялах боломжид эргэлзэж байлаа. Дьен Бьен Пугийн тулаанд Франц ялагдсанаар Женевын хурлаар Камбож, Лаос, Вьетнам улсуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн юм. Вьетнам нь Женевийн гэрээ ёсоор 17-р өргөргийн дагуу хуваагдаж, иргэд амьдрах нутгаа өөрөө чөлөөтэй сонгох боломжийг олгов. Улс орон даяар сонгууль явуулах ёстой байсан боловч коммунистуудад ялагдахаас айсан өмнөд вьетнамын ерөнхийлөгч хориг тавив. Католик голцуу 1 сая умардынхан өмнөд рүү нүүж, уг дахин байршуулах ажиллагааг АНУ 93 сая доллараар санхүүжүүлэв. Хэрвээ Вьет Минчууд хориглон саад болоогүй бол дахин 2 сая иргэд өмнөд рүү дайжих байлаа.Умардын БНАВУ газрын шинэчлэлийн эрс хөтөлбөр хэрэгжүүлж, 8000 ангийн дайсныг цаазаллаа. Өмнөдөд урьд нь Франц болон Японы тоглоомын хүүхэлдэй байсан Бао Дай эзэн хааны удирдлаган дор Нго Дин Дьем тэргүүтэй засгийн газар ажиллаж байлаа. 1956 оны 4 сард сүүлийн франц цэрэг Вьетнамыг орхин гарлаа. Мөн энэ үеэр БНХАУ умард Вьетнамыг ч орхин гарав. Өмнөд Вьетнамд сонгууль явагдаагүй бөгөөд Ерөнхий сайд Нго Дин Дьем “Коммунист умардуудтай хэрхэн бид “чөлөөт сонгуулийг” хүлээж болох билээ?” хэмээн мэдэгдсэн бөгөөд Вьетнам дахь АНУ-ын тагнуулуудын Ерөнхийлөгч Дуайт Д. Эйзэнхауэрт илгээсэн 1954 оны судалгаанд “хүн амын 80 хувь нь коммунист Хо Ши Мин”-ы төлөө саналаа өгөхөөр байна гэжээ. "Даалууны онол"-ын дагуу АНУ хандаж байсан бөгөөд сенатор Жон Ф.Кеннеди “Хэрэв коммунизмын улаан түрлэг Вьетнамд халгих юм бол Бирм, Тайланд, Энэтхэг, Япон, Филиппин, мөн мэдээжийн хэрэг Лаос, Камбожид аюул заналхийлэх болно” хэмээн мэдэгдэж байлаа. Дьем нь үндсэрхэг үзэлтэн байсан ч барууны соёлыг хэт шүтэгч, Вьетнам дахь бүх асуудлын шийдэлд барууны арга зүй тохирно гэж үздэг нэгэн байлаа. Тэрээр эх орныхоо эх хэл, түүхийн мэдлэг ч тааруу байсан гэдэг. Коммунистуудыг цэвэрлэх ажиллагааг хавтгайруулан явуулж, түүнээс дүрвэсэн 52,000 вьетнамчууд умард руу нүүлээ. АНУ-ын тагнуулын төв газар “Гэгээн Мари өмнөд рүү явж байна” нэртэй суртал ухуулга хийсэн нь ихээхэн үр дүнтэй болж, 800000 хүн умардаас өмнөд рүү дүрвэжээ. Тэрээр өөрийн гол албуудаа төв болон умардаас гаралтай католикуудаар хашуулж байв. Түүний улс төрийн цэвэрлэгээний улмаас 1955-1957 онуудад 12000 сэжигтэн алагдаж, 40000 улс төрийн хоригдол шоронд сууж байлаа.Тэрээр хаант засгийн цаашдын хувь заяаны талаар санал асуулга явуулж, 98.2%-ийн дэмжлэгийг орон даяар авсан гэдгийн дотор Сайгонд 133%-ийн санал авчээ. Түүний америк зөвлөгчид “60-70”%-аар ялахыг зөвлөсөн боловч тэрээр санал асуулгыг нэр төрийн шалгуур гэж үзэж байв. Ингээд 1955 оны 10 сарын 26-нд Дьем Бүгд Найрамдах Вьетнам улсыг тунхаглан, өөрөө Ерөнхийлөгч нь болжээ. Энэ нь америкчуудын тус бүст коммунист биш улс үүсгэх бодлоготой нийцэж байлаа.Дьем нь чинээлэг католик шашинтан байсан бөгөөд олонхи эгэл жирийн вьетнамчуудын хувьд тэрээр Вьетнам дахь Францын дэглэмд тусалж байсан хуучин элит байлаа. Вьетнамын хүн амын олонхи нь Буддист байсан учир түүний Буддын шашны эсрэг дайралтууд үл итгэлцлийг газар авахуулжээ.1956 оны 12 сараас Ханойгоос өмнөдөд үлдээсэн 5-10 мянган коммунистууд болон бусад дэмжигчид Дьемийн эсрэг бослоо. Өмнөд хариу арга хэмжээ болгон жирийн сургуулийн багш нар, эрүүл мэндийн ажилчид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг хоморголуулан олноор нь аллаа.1959 онд Умардын “Намын төв хороо”-ноос “зэвсэгт тэмцэл” эхлүүлэх нууц тогтоол гаргалаа. Дьемын дэглэм улам бүр нэр хүндгүй болж буйг ажигласан Ханойн засаг захиргаа 1960 оны 12 сарын 12-нд Үндэсний Чөлөөлөх Фронт гэгчийг коммунистуудын удирдлага дор Өмнөдөд байгууллаа.1960 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Жон Ф.Кеннеди ялсан бөгөөд тангараг өргөх ёслол дээрээ “эрх чөлөөг авран, амжилтыг нь бататгахын тулд ямар ч үнээр, ямар ч дарамтыг туулан, ямар ч хүнд сорилттой тулгардаг байлаа гэсэн хамаагүй ямар ч андыг дэмжин, ямар ч дайсныг сөрөх болно” гэсэн зоримог мэдэгдэл хийжээ. Тэрээр фронтын дайнаас илүүгээр Ногоон малгайтан мэтийн тусгай хүчнийхний партизаны (guerilla) тактикийг ашиглан Вьетнамыг шүүрдэхийг илүү үзэж байв. Ерөнхийдөө Кеннедигийн захиргаа Труман, Эйзенхоур нараас уламжлагдсан гадаад бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн бөгөөд нөлөөний улсууд бий болгохыг илүүтэйд үзэж байв. Тэрээр шууд оролцоог “элсэн дээр зураас зурах мэт” гэж тодорхойлсон байна. 1961 оны 5 сард дэд Ерөнхийлөгч Линдон Б.Жонсон Сайгонд айлчлаад Дьемыг “Азийн Уинстон Черчиль” хэмээн мэдэгдэв. Түүнээс яагаад ийм мэдэгдэл хийснийг асуухад “Дьем бол бидний тэндээс олсон цорын ганц хүү” хэмээжээ. Кеннедигийн бодлого Дьем болон түүний хүчээр дамжуулан партизаны бослогуудыг өөрсдөө дарах ёстой гэж байв. Тэрээр АНУ-ын цэргийг байршуулахын эсрэг байж, “АНУ-ын хүчийг олон тоогоор тэнд байршуулах нь өнөөдөртөө цэргийн хувьд ашигтай, ач холбогдолтой байж болох боловч улс төрийн үл итгэлцэлд хүргэн, энэ нь урт хугацаанд цэрэг стратегийн хувьд ч сөрөг үр дүнд хүргэх нь тодорхой” гэж мэдэгджээ.