Гней Помпей Магн
From Wikipedia, the free encyclopedia
Помпей буюу Их Помпей[1] хэмээн алдаршсан Гней Помпей Магн (Латин: Gnaeus Pompeius Magnus) нь МЭӨ 1-р зуунд амьдарч байсан цэргийн их удирдагч. Түүнд Агуу их Помпей гэдэг нэрийг нь Луций Корнелий Сулла Африкийн дайнаас буцаж ирэхэд нь өгчээ. Ромын консул бөгөөд Понтийн Митридат ба түүний хүргэн Агуу их Тигранестэй амжилттай байлдаж байв. Төрийн хамтран захирах тухай гэрээг Марк Красс ба Юлий Цезарь нартай байгуулж, анхны триумвиратыг бий болгосон. Дараа нь Марк Крассыг нас барсны дараа төрийн эрхийг Цезарьтай байлдаж Ферсалын тулаанд ялагдан Египет руу зугтаж очоод, тэндээ МЭӨ 48 онд алагджээ.
Quick Facts Гней Помпей Магн, Төрсөн ...
Гней Помпей Магн | |
---|---|
Төрсөн | МЭӨ 106 оны 9 сарын 29 Ромын Бүгд Найрамдах Улс, Пиченум |
Нас барсан | МЭӨ 48 оны 9 сарын 29 (59 насалсан) Птолмейн хаант улс |
Ажил | Улс төрч, цэргийн удирдагч |
Эхнэр (нөхөр) | Антистиа Эмилиа Скаура Мучиа Тертиа Жулиа Корнелиа Метелла |
Close