Гринпис
From Wikipedia, the free encyclopedia
Гринпис (Greenpeace) (англи. Greenpeace )—1971 онд Канадад байгуулагдсан олон улсын байгаль орчныг хамгаалах төрийн бус байгууллага.
Байгууллагын үйл ажиллагааны гол чиглэл нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, халуун орноос Арктик ба Антарктидын бүс нутгийг хамарсан ойн хомсдол, хэт их загас агнуур, арилжааны зорилгоор халим агнуур, цацраг идэвхит бодисын аюул, сэргээгдэх эрчим хүчний хөгжил ба нөөцийг хамгаалах, химийн аюултай бохирдол, тогтвортой хөдөө аж ахуй, газар тариалан, Арктикийг хамгаалах зэрэг юм.
Үндэсний болон бүс нутгийн 26 байгууллага (Бүс нутгийн байгууллага) нь Greenpeace-ийн ерөнхий зарчим, эрхэм зорилгыг удирдлага болгон дэлхийн 55 оронд бие даан үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Олон улсын ажлыг уяалдуулан зохицуулах зорилгоор 80-аад онд үндэсний байгууллагууд Нидерландын Амстердам хотноо төвтэй "Гринпис Интернэшнл" (англи. Greenpeace International) байгууллагыг байгуулжээ. Байгууллагын гишүүдийн бүх нийтийн Чуулган удирддаг байна.