Игорь Курчатов
From Wikipedia, the free encyclopedia
Игорь Васильевич Курчатов (1903 оны 1-р сарын 8 [21]-нд Оросын Хаант улсын Уфим мужийн Сим сууринд төрсөн— 1960 оны 2-р сарын 7-нд Москва тойргийн Барвиха тосгонд нас барсан) — зөвлөлтийн цөмийн физикч, зөвлөлтийн цөмийн бөмбөгийн «эцэг». ЗХУ-ын гурван удаагийн Хөдөлмөрийн баатар (1949, 1951, 1954). ЗХУ-ын ШУА-ийн Академич, физик-математикийн ухааны доктор (1933), профессор (1935). ЗХУ-ын Атомын эрчим хүчний хүрээлэн үүсгэн байгуулагч бөгөөд анхны захирал (1943—1960). ЗХУ-ын Атомын төслийн шинжлэх ухаан Ерөнхий удирдагч бөгөөд цөмийн эрчим хүчийн энхийн зорилгод ашиглахыг үндэслэгч. Ленины нэг удаагийн, Сталины 4 удаагийн төрийн шагналтан.