Израил дахь дэлхийн өвийн жагсаалт
From Wikipedia, the free encyclopedia
Израил улсад ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад 9 байршил байдаг. энэ нь нийт бүртгэгдсэн өвийн 0.8% байна.
Бүх 9 байршил нь соёлын өвд багтсан байдаг. Иерусалим хотын нутаг дэвсгэр дээр дэлхийн өв соёлын өөр нэг байршил байдаг. Энэ байршлыг Дэлхийн өвийн жагсаалтад оруулах өргөдлийг 1981 онд Йордан өгсөн. Иерусалимын хуучин хот ба хэрэм нь 1982 оноос хойш аюулд өртсөн Дэлхийн өвийн жагсаалтад орсон байдаг.
2017 оны байдлаар Израилын нутаг дэвсгэр дээрх 18 байршил нь Дэлхийн өвийн жагсаалтад орохоор нэр дэвшиж байгаа[1] бөгөөд үүнээс 12 нь соёлын, 1 нь байгалийн, 5 нь холимог шалгуураар бүртгэгдсэн байна. Израил улс дэлхийн соёлын ба байгалийн өвийг хамгаалах тухай конвенцыг 1999 оны 10 сарын 6-нд баталсан[2]. Израилын анхны байршлыг 2001 онд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 25-р чуулганд бүртгэж байжээ.