Интерполяц
From Wikipedia, the free encyclopedia
Интерполяц гэдэг нь тооцолон бодох математикийн хувьд өгөгдсөн дискрет утгуудын хоорондын утгуудыг тооцолох арга юм. Шинжлэх ухааны болон инженерын тооцоо хийхэд туршилтын аргаар эсвэл санамсаргүй сонгогдсон тоон утгуудтай ажиллах тохиолдол их гардаг. Эдгээр тоон утгуудын үндсэн дээр бусад тооцоолсон утгууд нь өндөр нарийвчлалтайгаар давхцах функцийг байгуулах шаардлагатай юм. Үүнийг аппроксимац гэдэг. Интерполяцийн хувьд бол байгуулсан функцийн муруй нь өгөгдсөн цэгүүдээр заавал дайрдаг аппроксимацийн нэг төрөл юм.