Италийн тусгаар тогтнолын гуравдугаар дайн
From Wikipedia, the free encyclopedia
Италийн Тусгаар Тогтнолын Гуравдугаар Дайн (Итали: Terza Guerra d’Indipendenza Italiana) нь Италийн Хант Улс ба Австрийн Хаант Улсын хооронд өрнөсөн дайн юм. Энэ дайн нь Прусс-Австрийн дайнтай цаг хугацааны хувьд нэг үед болсон ба дайн дууссаны дараа Австрийн бүрэлдэхүүнд байсан Ломбард-Венетогийн Хант Улсыг Францад өгсөн боловч үүний дараа бүх ард түмний санал асуулгаар Францаас Италид шилжүүлсэн байдаг. Энэхүү хүн ам ихтэй, ихэнх нь хөрөнгөтөн Венето мужийг Италид өгсөн нь Италийн нэгдэлд чухал алхам болсон юм.
Огноо | 1866 оны зургаадугаар сарын 20-оос 1866 оны наймдугаар сарын 12 хүртэл |
---|---|
Байрлал | Дээд Итали, Адриатын тэнгис |
Үр дүн | Италийн дипломат ялалт |
Үр дагавар | Австри Венетог алдсан[1] |
Энхтайвны гэрээ | Венийн энхтайван |
Зөрчилдөгч талууд | |
---|---|
Италийн Вант Улс Итали |
Австрийн Хаант Улс Австри |
Удирдагч | |
Италийн Вант Улс II Виктор Эмануил |
Австрийн Хаант Улс I Франц Иосиф |
Цэргийн хүч | |
Италичууд: багцаагаар 220.000 | Австричууд: хамгийн багадаа 130.000 Лихтенштайнчууд: 80[2] |
Хохирол | |
1633 алагдсан, 5085 олзлогдсон |
1392 алагдсан, 3173 олзлогдсон |
Кустоца – Лисса – Беццекка