Казахууд
From Wikipedia, the free encyclopedia
Казахууд нь (хас. қазақтар) түрэг гаралтай хүмүүс юм. Оросын эрдэмтэн Б.Я.Владимирцов хиа хэмээх овогтнууд дотроо Хиа нар, Хасак нар гэж хоёр янз байдгийг ном зохиолдоо бичсэн нь бий. Монгол улсын нутаг дэвсгэрт казахууд нь 1850—1864 онд Хятадад боссон тайпины буюу тариачдын бослогын үеэр, мөн 1862—1878 оны дунганчуудын бослогын үеээр Шиньжаны нутгаас дүрвэн цагаачилж орж ирсэн байна. "Шинэ газар эзэмших" бодлогоос болоод газар нутгаа алдсан казахууд монголын Алтайн нурууг даван одоогийн Баян-Өлгийн нутагт газар гуйн суурьших болжээ. Одоогийн байдлаар Хар тэнгисээс Алтай, Сибирээс Тэнгэр уул хүртэлх нутагт тархан суурьжээ.
Казах үндэстэн Қазақ(тар) | |
Тайлбар: 1910-аад оны эхэн үеийн нэгэн Казах айл | |
Олон нэр | орос, англи бичгээс → Казах казах бичиг, Казах дуудлагаас → Қазақ монгол-түрэг үсгийн зохицлоос → казах |
---|---|
Өнөөгийн байдал | |
Нутаг орон | Дэлхий даяар — 17 сая илүү. Үүнээс: Казахстан (БНКазУ) — 12,394,000 (2018)[1] Хятад (БНХАУ) — 1,462,588 (2010)
Узбекистан (БНУзбУ) — 800,000 - 1.1 сая
Монгол (МУ) — 101,526 (2010)[2] |
Хэл аялга | төрөлх казах хэл, Казахстанд мөн Орос хэл, бусад улсад тухайн орны албан ёсны, зонхилох хэл |
Бичиг үсэг | кирилл (казахт), араб (урьдын, Хятадад), латин (төлөвлөгдсөн) гурван үсгийн казах бичиг |
Шүтлэг | Сунни дэгт ислам шашин |
Төрөл холбоо | |
Ойр төрөл | Ногай ястан, Каракалпакчууд |
Хэл угсаа | Түрэг угсаатан |
Дотроо | Их, дунд, бага гурван жуз (түмэн) болно |
Орчин цагийн монгол бичгийн нэрс | ||
---|---|---|
монгол бичгээр | ᠬᠠᠰᠠᠭ | |
кирилл буриадаар | казах | |
кирилл монголоор | казах | |
кирилл халимагаар | казах |