Комби
From Wikipedia, the free encyclopedia
Kомби (герм. Kombinationskraftwagen богиносгосон ярианы хэллэг нь Kombi, монг. хосолсон автомашин) гэдэг нь суудлын автомашины нэгэн төрлийн их биеийн хэлбэр бөгөөд ардаа энгийн автомашиныг бодвол илүү том ачааны зайтай автомашиныг хэлдэг. Энэ нэршил нь ачааны болон суудлын автомашины хослол гэдгээс уламжлан бий болсон ба хүн болон ачааны аль алиныг тээвэрлэх боломжтой учир ийнхүү нэрлэгдэх болжээ.