Ксантат
From Wikipedia, the free encyclopedia
Ксантат эсвэл ксантогенат гэдэг нэрийг ROCS−
2M+
(R = alkyl; M+ = Na+, K+)[1] томъёо бүхий давсуудыг илэрхийлэхэд ашигладаг. IUPAC эдгээр нэгдлүүдийг дитиокарбонат гэж нэрлэхийг зөвлөсөн. Ксантат гэдэг нэр нь Эртний Грекийн ξανθός xanthos буюу шаргал, алтан гэсэн үгнээс гаралтай, учир нь, дийлэнхи ксантатын давсууд шар өнгөтэй байдаг. 1823 онд Данийн химич Вильям Кристофер Цайс нээсэн. Эдгээр хүхэрт органик нэгдлүүд нь хоёр салбарт чухал ач холбогдолтой. Эхнийх нь, целлофаны үйлдвэрлэл ба целлюлозоос полимер үйлдвэрлэхэд, хоёр дахь нь уул уурхайн салбарт зарим хүдрүүдийг ялгахад.[2] Ксантатууд нь органик синтезийн олон талын туухий эд болдог. Ксантат гэдэг ойлголтод мөн ксантатлаг хүчлийн эфирүүд хамаарна. Эдгээр эфирүүд ROC(=S)SR' бүтэцэй байдаг.