Лондон хотын Ассамблей
From Wikipedia, the free encyclopedia
Лондон хотын Ассемблей (англи. The London Assembly) нь Их Лондон хотын захирагчийн үйл ажиллагааг хянадаг бөгөөд сонгогддог 25 гишүүнтэй байгууллага бөгөөд гишүүдийн 2/3-ын саналаар хотын даргын жилийн төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах, захирагчийн төсвөөс татгалзах эрх бүхий байгууллага юм. Лондонгийн Ассамблей нь 2000 онд байгуулагдсан. Мөн Лондончуудын хувьд чухал ач холбогдолтой бусад асуудлуудыг (ялангуяа тээвэр, байгаль орчны асуудал) судалж, дүгнэлт, зөвлөмжийг нийтэлж, хотын даргад санал оруулах боломжтой байдаг юм.