Лэнд лиз - АНУ-ын тусламжийн хөтөлбөр
From Wikipedia, the free encyclopedia
Лэнд лиз (англ. Lend-Lease) тусламж зээлийн хөтөлбөрийг АНУ-ын засгийн газар 1941 оны 3-р сарын 11-нд баталж Их Британи, ЗХУ, БНХАУ зэрэг дэлхийн 2-р дайны холбоотнуудад зэвсэг, эд материалын туслалцааг дайн дуустал үзүүлжээ. Нийт 50,1 тэрбум ам.долларын (өнөөдрийн ханшаар 656 тэрбум ам.дол) тусламж зээлийг үзүүлсэн нь АНУ-ын нийт дайны үеийн зарлагын 17% болсон юм. Үүнээс 31,4 тэрбум ам.дол Их Британид, 11,3 тэрбум ам.дол ЗХУ-д, 3,2 тэрбум ам.дол Францад, 1,6 тэрбум ам.дол БНХАУ-д оногджээ. Үүнээс зөвхөн 10%-ийг нь АНУ эргүүлж авсан байна. Их Британи гэхэд 2006 онд ленд лизээ төлж дуусгасан байна. Мөн Канад ба Их Британи улсууд дайны үеэр ЗХУ-д их хэмжээний зэвсэг ба материалын тусламжийг тусдаа үзүүлсэн байна. Монгол улс мөн дайны үеэр ЗХУ-д нисэх онгоцны нэг бүтэн эскадрил, танкийн нэг хороог ард иргэдээс өгсөн алт мөнгө зэрэг үнэт металаар худалдан авч өгч, 50000 агт морь бэлэглэж, 500000 морийг хямдруулсан үнээр өгч, хэд хэдэн галт тэрэгний цуваа бүхий хүнс, эд материалын тусламжийг үзүүлсэн байна.