Маршалл Уоррен Ниренберг
From Wikipedia, the free encyclopedia
Маршалл Уоррен Ниренберг (Англи: Marshall Warren Nirenberg, 1927 оны 4 сарын 10 – 2010 оны 1 сарын 15[1]) нь Америкийн Нэгдсэн Улсын биохимич, генетикч юм. Тэрээр "генийн кодыг тайлж", уургийн нийлэгжилтийг хэрхэн зохицуулдгийг тодорхойлсныхоо төлөө 1968 онд Хар Гобинд Хорана, Роберт В. Холли нартай физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг хуваан хүртжээ. Мөн онд Хар Гобинд Хоранатай хамтдаа Колумбиа их сургуулиас Луиза Гросс Хорвицын шагналыг хүртсэн юм.
Quick Facts Маршалл Уоррен Ниренберг, Төрсөн огноо ...
Маршалл Уоррен Ниренберг | |
---|---|
Төрсөн огноо | 1927 оны 4 сарын 10 |
Нас барсан огноо | January 15, 2010(2010-01-15) (82 насалсан) |
Үндэс | Америкийн Нэгдсэн Улс |
Төгссөн сургууль | Флоридагийн их сургууль Мичиганы их сургууль |
Алдаршсан зүйл | Генийн код |
Нэр хүндтэй шагналууд | Физиологи, анагаах ухааны салбар дахь Нобелийн шагнал - 1968 Франклины медаль - 1968 |
Close