Метта Уорлд Пис
From Wikipedia, the free encyclopedia
Метта Уорлд Пис (Англи: Metta World Peace, 1979 оны арваннэгдүгээр сарын 13-нд Нью-Йорк мужийн Куинс хотод төрсөн) буюу Рональд (Рон) Уильям Артест, бага (Англи: Ronald (Ron) William Artest, Jr.) — Америкийн сагсан бөмбөгчин бөгөөд Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Нью Йорк Никс багийн хүчний довтлогч юм. 2004 оны НБА-гийн шилдэг хамгаалагч, Бүх оддын тоглолтын тоглогч болж, үе үе огцом хамгаалалт хийдгээрээ зартай Уорлд Пис Индиана Пэйсерс багийн бүрэлдэхүүнд байхдаа 2004 оны Детройт Пистонс багийн эсрэг тоглолтонд хамгаалалтын аргаасаа болж багууд, хөгжөөн дэмжигчдийн хооронд ноцтой үймээн дэгдээж байв.
Тэр 1999 онд драфтын №16-гаар Чикаго Буллз (1999—2002) багт хуваарилагдаж байжээ. Дараа нь Индиана Пэйсерс (2002—2006), Сакраменто Кингc (2006—2008), Хьюстон Рокетс (2008—2009), Лос Анжелес Лэйкерс[1][2][3] (2009—2013) багуудад тоглож байгаад 2013 оны долоодугаар сарын 16-нд Нью Йорк Никс багтай хоёр жилийн гэрээ байгуулан элсчээ.[4] Лэйкерс багт дөрвөн улирал тоглохдоо 2010 оны НБА-гийн аварга, Уолтер Кеннедигийн нэрэмжит шагналын эзэн болж байлаа.