Москвагийн тулалдаан
From Wikipedia, the free encyclopedia
Москвагийн тулалдаан (Орос: Битва за Москву, Герман: Schlacht um Moskau) Москвагийн төлөө тулалдаан, мөн Москвагийн дэргэдэх тулалдаан гэж өөр өөр нэрлэдэг энэхүү тулалдаан нь Дэлхийн хоёрдугаар дайны явцад эргэлт гаргасан гэж Зөвлөлтийн түүхчид үздэг тулалдаан юм. Москвагийн тулалдаанд 1941 оны 9 дүгээр сарын 30-аас-1942 оны 4 дүгээр сарын 20 хүртэл хугацаанд зөвлөлт-германы эцргийн москвагийн чиглэлд хийсэн байлдааны ажиллагааг хамруулан үздэг байна. Зөвлөлтийн цэргийн түүхчид энэхүү тулалдааныг 2 үед хувааж үздэг. Хориглох тулаан:1941 оны 9 дүгээр сарын 30-аас 1941 оны 12 дугаар сарын 4 хүртэл, Давшилтын тулаан: 1941 оны 12 дугаар сарын 5-аас 1942 оны 4 дүгээр сарын 20. Давших тулааныг сөрөг давшилт болон давшилтын үе гэж бас хувааж үздэг байна. Зарим түүхчид Смоленскийн стратегийн хориглолтын операцийг Москвагийн тулалдааны өмнөх салшгүй хэсэг гэж үздэг байна. Харин герман болон баруун европын цэргийн түүхэнд бүхэлд нь «Тайфун ажиллагаа» гэж нэрлэн судалдаг байна.
Москвагийн тулалдаан | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Дэлхийн хоёрдугаар дайны дорнод фронт | |||||||
Москвагийн агаарын эсэргүүцэх ангийн дайчид Кремлийн өмнөх байлдааны байрлалд. 1941 он | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
Нацист Герман Нацист Герман | Sowjetunion 1923 Зөвлөлт Холбоот Улс | ||||||
Удирдагчид | |||||||
Нацист Герман В. фон Браухич Нацист Герман Федор фон Бок Нацист Герман А. Штраус Нацист Герман Альберт Кесселринг Нацист Герман Г. фон Клюге Нацист Герман Хайнц Гудериан Нацист Герман Э. Гёпнер Нацист Герман М. фон Вейхс Нацист Герман В. Модель |
Sowjetunion 1923 Георгий Георгий Жуков Sowjetunion 1923 Александр Василевский Sowjetunion 1923 Борис Шапошников Sowjetunion 1923 Иван Конев Sowjetunion 1923 Семён Будённый Sowjetunion 1923 Андрей Ерёменко Sowjetunion 1923 Константин Рокоссовский Sowjetunion 1923 Яков Черевиченко Sowjetunion 1923 Андрей Власов | ||||||
Цэргийн хүч | |||||||
1941 оны 10 сарын 1-ний байдлаар: 1,000,000 цэрэг, 1,700 танк, 14,000 их буу, Анх байсан нисэх онгоц: 549 нь ашиглах боломжтой[1][2][3]Сөрөг довтолгооны үед: 599[4] |
1941 оны 10 сарын 1-ний байдлаар: 1,250,000 цэрэг, 1,000 танк, 7,600 их буу, Анх байсан нисэх онгоц: 936 (545 нь ашиглах боломжтой)[1]Сөрөг довтолгооны үед: 1,376[4] | ||||||
Хохирол | |||||||
1941-11 сард: 145.000 1941-12 сард: 103.600 1942-1 сард: 144.900[5] |
1.026.000 хүн (654.000 сүүлд үрэгдсэн болон олзлогдсон) |