Ну Мүхёнь
From Wikipedia, the free encyclopedia
Ну Мү-хёнь (сол. 노무현, 盧武鉉, 1946 оны 9 сарын 1 - 2009 оны 5 сарын 23) нь Бүгд Найрамдах Солонгос Улсын 16 дахь ерөнхийлөгч юм.
Quick Facts Бүрэн эрхийн хугацаа:, Төрсөн: ...
Ну Мү-хёнь 노무현 | |
Бүрэн эрхийн хугацаа: | 2003 оны 2 сарын 25 – 2008 оны 2 сарын 25 |
---|---|
Төрсөн: | 1946 оны 9 сарын 1 Кимхэ, Кёнсан аймаг |
Нас барсан | 2009 оны 5 сарын 23 Янгсан, Кёнсан аймаг |
Улс төрийн нам: | Үри Нам (2003 - 2007) Мянганы Ардчилсан Нам (1997-2003) Ардчилсан Нам (1990-1997) Нэгдсэн Ардчилсан Нам (1988-1990) |
Эхнэр (нөхөр): | Күон Янг-Сүк |
Close
Но Мү-Хён нь билгийн тооллоор 1946 оны 8 сарын 6 (аргын тоололоор 9 сарын 1)-нд Кёнсан аймгийн Кимхэ хотод төржээ. Хуулийн шалгалтанд тэнцэн, 1 жил орчим шүүгчээр ажиллаж байгаад дараа нь татварын албанд өмгөөлөгчөөр ажиллах болсон байна. Тэрээр хүний эрхийн асуудлаар өмгөөлөгч хийсний дараагаас эхлэн энэ талаар сонирхох болжээ. Улс төрд оролцон, Пусан, Сөүл хотуудаас парламентад гишүүнээр сонгогдож байв. Ерөнхийлөгч асан Ким Дэ Жүнийг үүрэг гүйцэтгэх хугацаанд Далайн асуудал эрхэлсэн сайдын албан тушаал хашиж байсан ба 2002 оны 16 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялалт байгуулсан.