О-де-Франс
From Wikipedia, the free encyclopedia
О-де-Франс (францаар Hauts-de-France [o d(ə) fʁãs]) нь Франц Улсын муж бөгөөд 2016 оны нэгдүгээр сарын 1-нд хуучин байсан Нор-Па-де-Кале ба Пикарди мужуудыг нэгтгэн бий болгосон юм. 2016 оны нэгдүгээр сараас есдүгээр сарыг хүртэл хугацаанд энэ муж нь Нор-Па-де-Кале-Пикарди гэх нэртэй байв.
Quick Facts Үндсэн мэдээлэл ...
О-де-Франс | |
Үндсэн мэдээлэл | |
---|---|
Мужийн төв | Лилль |
Ерөнхийлөгч (нутгийн зөвлөл) | Ксавье Бертран (БН) |
Хүн ам | 5,987,883 (2013) |
Хүн амын нягтрал | 188.3 хүн км² тутамд |
Газар нутаг | 31,804 км² |
Департамент | 5 |
Арондисман | 26 |
Суурингийн холбоод | 94 |
Кантон | 145 |
Коммун | 3.789 |
ISO-3166-2 код | FR-HDF |
О-де-Франс мужийн хөрсний газрын зураг |
Close
О-де-Франс нь нийт 31.813 км² нутаг дэвсгэрээрээ Францын мужуудын эрэмбэд наймдугаарт жагсах (далайн чанад дахь мужуудыг оруулахгүйгээр) ба 5.960.000 оршин суугчтай бөгөөд үүгээрээ гуравдугаар олон хүн амтай мужид тооцогддог. Дотроо Эна, Нор, Уаза, Па-де-Кале, Сомма гэсэн таван департаментад хуваагдана. Энэ муж нь цагийн зүүний дагуу Бельги Улс болон Гранд Эст, Иль-де-Франс, Норманди зэрэг мужуудтай хиллэнэ.