Санкт-Петербургийн метро
From Wikipedia, the free encyclopedia
Санкт-Петербургийн метро (Орос: Санкт-Петербургский метрополитен) нь 2019 оны байдлаар 5 шугам, 72 өртөөтэй. Мөн төмөр замын 5 өртөө тус хотод бий. 1955 оны 11 сарын 15-нд нээгдсэн. Метроны буудлуудыг чимэглэхдээ урлагийн төрөл бүрийн арга хэрэглэж, өөр хоорондоо ялгаатай хийцээр бүтээсэн нь дэлхийн хамгийн анхаарал татахуйц метро хэмээн нэрлэхэд хүргэдэг.
Quick Facts Улс, Хот ...
Үндсэн мэдээлэл | |
Улс | Оросын Холбооны Улс Оросын Холбооны Улс |
---|---|
Хот | Санкт-Петербург |
Нээгдсэн | 1955 он |
Шугам | 5 |
Замын урт | 124,8 км |
Зогсоолын тоо | 72 |
Ашиглалт | |
Зорчигч | жилд 726,5 сая[1] өдөрт 2,04 сая[2] |
Тээврийн хэрэгсэл | Метровагонмаш 81-717/714, 81-540.1/541.1, 81-540.2/541.2, 81-556/557/558 «НеВа», Ем, |
Ажиллуулагч | Төрийн өмчит „Санкт-Петербургийн метро“ |
Царигийн өргөн | 1520 мм |
Цахилгааны систем | 825 V = замын хажууд цахилгааны шугамтай (М2–М4) |
Close
Санкт-Петербург хотын газарзүйн өвөрмөц онцлогоос шалтгаалан дэлхийн хамгийн гүнд оршдог метро хэмээгдэнэ. Өдөр тутам 2 сая зорчигчдод үйлчилдэг тус метро нь дэлхийд 19 дүгээрт орох хамгийн завгүй метро юм.